07/04/2019

БИБЛИЙН ТАЛААР (1)

БИБЛИЙН ТАЛААР (1)
Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх болно, тиймд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн хуучин шашны үзэл болоод итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрмөсөн итгүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитэй холбоотой. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэд Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хэр ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаар олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хэр тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр хязгаарлагдсан ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй.

06/04/2019

Христийн сүмийн шинэ магтан дуу | “Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж

Христийн сүмийн шинэ магтан дуу | “Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж
Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон.
Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг.
Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан.
(хувцсаа нулимсаараа норгоно).
Хорвоо нүүрээ буруулж, хайртай бүхэн минь алслав.
Өдөр болгон хэсүүчилж амрах газар үл олдоно.
Эрх чөлөө нь хуурамч, хуваалцах боломжгүй хүний эрх.
Сатаны гүн үзэн ядалт! 
Христийн  хаанчлах цагийг хүлээнэ!
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.

05/04/2019

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”
Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, 
шаналал дундах тэднийг энхрийлж
Халамжит бас хүчирхэг гараа сунгасан
Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна
Таны хайр, өршөөл бидэн дээр байна
Таны суу алдарт царай тань харагдаж байна
Өнө удаан завхарсан энэ дэлхийд
Таны гэрлийн цацраг одоо тусаж байна
Энэ дэлхий мөхөж байна
Нуран унаж, жигшмээр
Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна
Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч
Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ

Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, шаналал дундах  тэднийг энхрийлж
Халамжит бас хүчирхэг гараа сунгасан
Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна
Энэ дэлхий мөхөж байна
Нуран унаж, жигшмээр
Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна
Энэ дэлхий мөхөж байна
Нуран унаж, жигшмээр
Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна
Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч
Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ

04/04/2019

БИБЛИЙН ТАЛААР (3)

БИБЛИЙН ТАЛААР (3)
Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн ба иймээс хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Есүс эш үзүүлэгч байсан уу?

03/04/2019

БИБЛИЙН ТАЛААР (4)

БИБЛИЙН ТАЛААР (4)
Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй. Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно.

02/04/2019

Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана

Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана
Та ээлжлэх дөрвөн улиралд намайг дагуулдаг
Таны ганцаардсан царайг хараад
зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон
Би хэзээ ч Таны гунигийг хуваалцаж,
ганцаардахад тань санаа тавьж байгаагүй
Таны чин сэтгэлийн үгийг ахин дахин сонсдог ч
би зөрүүдэлсээр байдаг
Үргэлж сэтгэлийг тань зовоож,
дандаа урмыг тань хугалдаг
Сахилгажуулагдсаныхаа дараа би жаахан ухаардаг
Таны хажууд байгаа ч гэсэн ачаанаас
тань үүрэлцэж чадахгүй нь
Таны бэрхшээлийг би мэдэрч, ойлгодоггүй

Хүсэл тачаал, махан биеийн төлөө
үнэн хийгээд ёс суртахууныг мартжээ
Харууслаар дүүрсэн үедээ
би Таны зүрхийг хэдийн шархлуулсан
Би Таны зовлон шаналлын гашуун хийгээд
уй гунигийг мэдэрч ч чадахгүй
Завхралдаа шаналалтайгаар гасалж,
шунахай гараа сунгасан
Таны зовинолыг багахан хуваалцах мөс чанар,
мэдрэмжтэй хэн байх вэ?
Таны зүрх хамгийн өгөөмөр,
хайр тань үнэ цэнэтэй үнэн билээ
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай хамт байж,
дэргэдээс тань хэзээ ч холдохгүй
Би үүрд Тантай хамт байж, дэргэдээс тань холдохгүй
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог!
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна
Бүх үед зүрхэндээ амьдруулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

01/04/2019

Магтан дуу “Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог” Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая


Магтан дуу “Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог” Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая
Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан
зөвт шударгын наран мандаж буйн адил
Зүүн зүгт эцсийн өдрүүдэд илэрдэг;
хүн төрөлхтөн жинхэнэ гэрэл гарч ирэхийг харсан.
Зөвт агаад сүр жавхлант, элэгсэг, өршөөнгүй Бурхан
үнэнийг гаргаж, үгээ хэлж, ажиллан
хүмүүсийн дунд даруухнаар нуугддаг.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулан уулздаг. 
Чиний мөрөөсөж байсан, миний хүлээж байсан Бурхан
бидэнд өнөөдөр бодитоор илрэн харагддаг.
Бид үнэнийг эрж хайсан, бид зөвт байдалд тэмүүлсэн; 
үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд ирсэн.
Чи Бурханд хайртай, би Бурханд хайртай;
хүн төрөлхтөн шинэхэн найдвараар тун дүүрэн. 
Бие махбодтой болсон бодитой Бурханыг
хүмүүс дуулгавартай дагаж, үндэстнүүд шүтэн мөргөдөг. 

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлт авчран
Бурханы зөвт зан чанарыг илчилдэг.
Үгийн шүүлт, гэсгээлт, шалгалтаар Тэр
ялагчдын бүлгийг байлдан дагуулж, төгс болгодог.
Хилэнтэй агаад сүр жавхлантай Бурханы үгс
харанхуйн эрин үеийн бүрмөсөн устгаж,
хүн төрөлхтний зөвт бусыг шүүж, цэвэрлэдэг,
Үнэн болон зөвт байдал газар дээр ноёрхдог.
Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг;
Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг.
Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж,
Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг.
Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг;
Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг.
Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж,
Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг.
Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос