01/12/2018

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр) Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу?

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

Хүн бол бүх зүйлийн эзэн боловч олж авсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, энэ нь бүх тулааны дараах ялагдагч, мөн түүнчлэн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас зөвхөн Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатаны авсан боловч Бурханы буцаан аваагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүлээн авах хүмүүс болох болно. Энэ гурваас зөвхөн Бурхан л бүх зүйлээр шүтэгдэх ёстой. Сатанаар ялзруулагдсан ч Бурханы буцаан авсан хүмүүс болон Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авах хүмүүс болох ба Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх юм. Бурхан гарцаагүй ялалт авчирна, Сатан гарцаагүй ялагдах болно, гэхдээ хүмүүсийн дунд ч гэсэн ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарах ба, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамаарах болно; тэд тус бүрдээ өөрсдийн төрлийн дагуу ангилагдаж байгаа ба энэ нь Бурханы ажлын эцсийн үр дүн, энэ нь мөн Бурханы ажлын зорилго бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махан биетэй болдог.

29/11/2018

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Анх хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ өөрийнхөө хэвийн амьдралыг алдсан, ингээд Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно, зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж, Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо, түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно.

28/11/2018

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу?

27/11/2018

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.


Холбогдолтой Бурханы үг:
Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.

… … …

… Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …

… Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно.

26/11/2018

Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!”


Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!” Бурханы гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Бурханы үгнээс хүмүүс таашаан эдлэх зүйлийг олдог. Бурхан Зүүнээс ирсэн, Тэр тэндээс мэндчилдэг. Бурханы алдар гийх үед бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд очиж, нэг ч зүйл харанхуйд үлддэггүй. Хаанчлал дахь Бурханы хүмүүсийн амьдрал Бурхантай хамт зүйрлэшгүй аз жаргалтай байдаг. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралын төлөө ус бүжиглэж, Бурханы элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Бүх хүн мэрийж, шаргуу ажиллаж, Бурханы хаанчлалд үнэнч зангаа харуулж байна. Хаанчлалд тэрслүү байдал байдаггүй, ямар ч эсэргүүцэл байдаггүй; тэнгэр, газар бие биенээ тулж, хүн Бурхан хоёр амьдралын жаргалаар дамжуулан, нэгнээ түшин ойр байж, гүнээ мэдэрдэг... Энэ удаа Бурхан тэнгэрлэг амьдралыг албан ёсоор эхэлдэг. Сатаны хөндлөнгийн оролцоо байхаа больж, хүмүүс амралтанд ордог.

25/11/2018

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа


христийн кино “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.