![]() |
| Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ 🌷🌷"Бурханы илрэлтийг хэрхэн хүсэн хүлээж байна вэ! Тэгээд Бурханы хөлийн мөрийг олох хичнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурхан илрэх өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ?""Үг нь махбодоор илэрсэн" номоос дэлгэрэнгүй мэдээлэл:Төгс Хүчит Бурханы Чуулган |
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
15/09/2017
Зүүний Аянга-ГОЁ ЗУРАГ
14/09/2017
Төгс Xүчит Бурханы үг | Төгс болсон хүмүүст өгөх амлалт
![]() |
| Төгс Xүчит Бурханы үг | Төгс болсон хүмүүст өгөх амлалт |
Бурхан хүнийг төгс болгох зам нь юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсч байна уу? Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авахад бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрэв чи тийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол чи Бурханы ажлыг одоо ч мэдэхгүй байгаа ба Ариун Сүнсээр огтхон ч гэгээрүүлэгдээгүйг энэ нь илтгэж байна. Тийм хүн төгс болгуулж чадахгүй. Тэд түр зуурхан эдлэх бага хэмжээний нигүүлслийг хүлээн авах ба урт хугацаагаар үүнийг хадгалж чадахгүй. Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй. Бурханаар авхуулсан бүх хүмүүс нь үнэнийг хайдаг хүмүүс байдаг. Бурханы авдаг зүйл нь хүний бие махбод эсвэл түүний өмч хөрөнгө биш харин түүн доторх Бурханд хамааралтай хэсэг юм. Тийм учраас, Бурхан хүний бие махбодыг биш харин зүрх сэтгэлийг нь төгс болгодог, иймээс хүний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой гэж Би хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг үгний мөн чанар нь Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгох явдал ба ингэснээр энэ нь Бурхан руу эргэж Түүнийг хайрлах юм.
Хүний бие махбод нь мөнх биш. Бурханы хувьд хүний бие махбодыг авах нь ямар ч үр дүнгүй, учир нь энэ бол гарцаагүй үхжин илжирдэг зүйл билээ. Энэ нь Бурханы өв залгамжлалыг эсвэл Түүний ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн хүний биеийг авч, хүний бие махбодыг энэ урсгалд байлгавал, хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч хүний зүрх сэтгэл нь Сатанд харъяалагдах болно. Тэгвэл хүн Бурханы илэрхийлэл болж чадахгүйгээр зогсохгүй харин оронд нь Түүний ачаа болох болно. Тиймээс Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй байх юм. Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгодог, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, чи энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:
1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.
2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.
3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.
4. Газар дээр Бурханд хайрлагдах дүр төрхийг амьдран харуулах; Петр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө цовдлогдож, Бурханы хайрын ачийг хариулан үхэх үнэ цэнэтэй байсан шигээр Бурханыг үнэхээр хайрлах; Петртэй адил алдартай байх.
5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.
6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, бие махбод гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.
7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.
8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.
9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.
10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.
Бурханы ерөөлийг өвлөн авч чадах зөвхөн тэр хүмүүс нь Бурханаар төгс болгуулж, авахуулсан хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санамсаргүйгээр төгс болгодоггүй. Хүний харж чадах нөхцөл байдлууд болон илэрхий үр дүнгүүд байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт тэр Бурханаар төгс болгуулж, авахуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч илүү хэцүү байдаг. Одоо чиний эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулах бөгөөд өөрт тулгарсан бүх хүмүүс, асуудлууд болон зүйлсээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь чамд нэгдэх болно. Бурханаас илүү их, агуу ерөөлийг өвлөн авах эрхтэй болохоосоо өмнө чи эхлээд газар дээр Бурханы өв залгамжлалыг хүлээн авах ёстой. Энэ бүх зүйлс нь чиний эрж хайх ёстой зүйл бөгөөд чиний эхлээд ойлгох ёстой зүйл юм. Бүхий л зүйлд Бурханаар төгс болгуулахаар чи хэдийчинээ их эрж хайна, чи бүх зүйл дээр Бурханы гарыг төдийчинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн асуудал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохыг идэвхтэйгээр эрж хайна. Чи зүгээр л нүгэл үйлдэхгүй байж, ямар ч үзэлгүй, амьдралын үндсэн зарчимгүй, мөн хүний хүсэлгүй байх тийм сөрөг байдалдаа сэтгэл хангалуун байж болохгүй. Бурхан хүнийг олон янзын аргаар төгс болгодог ба бүхий л асуудлуудаар дамжуулан үр дүнд нь чамайг төгс болгох боломжтой. Чи зөвхөн эерэг талын хувьд төдийгүй сөрөг талын хувьд ч төгс болгуулж болох ба тэгснээр чамайг баяжуулна. Өдөр бүр төгс болгуулах боломж болон Бурханаар авахуулах цаг байдаг. Хэсэг хугацааны тийм дадлага туршлагын дараа чи асар ихээр өөрчлөгдөх болно. Одоо чи урьд нь ойлгож байгаагүй маш олон зүйлийн талаарх мэдлэг ухааныг аяндаа олж авах болно; чи бусад хүмүүсээр заалгахгүйгээр, өөрийн мэдэлгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрч, чиний бүхий л дадлага туршлага илүү нарийн болно. Чамайг Бурхан удирдан чиглүүлэх болно, ингэснээр чи аль нэг тал руу эргэж буцахгүй. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд орох болно.
Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болохоор хязгаарлаж болохгүй. Энэ төрлийн туршлага нь хэтэрхий нэг талыг баримталсан байдаг ба хангалттай хэрэгжүүлдэггүй; энэ нь зөвхөн хүнийг маш бага хүрээнд хязгаарладаг. Энэ тохиолдолд, хүмүүст хамгийн их хэрэгтэй сүнслэг шим тэжээл дутагддаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи бүх зүйлсийг мэдэрч туулж сурах ёстой ба өөрт тулгарч буй бүхэнд гэгээрэх ёстой. Чи сайн ч бай эсвэл муу ч бай ямар нэг зүйлтэй нүүр тулгарах үедээ үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг идэвхгүй болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи Бурханы талд зогссоноор үүнийг эргэцүүлэн бодох чадвартай байх ёстой бөгөөд үүнийг хүний өнцгөөс шинжилж, судлах ёсгүй (энэ нь чиний дадлага туршлага дахь алдаа завхрал юм). Хэрвээ энэ нь чиний дадлага туршлагын төрх байдал бол зүрх сэтгэлийг чинь чиний амийн ачаа эзлэх болно; чи үргэлжид Бурханы төрх байдлын гэрэлд амьдрах ба өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд тийм ч амар хазайхгүй. Тийм хүнд агуу бололцоо байдаг. Бурхнаар төгс болгуулах маш олон боломж байдаг. Энэ нь бүгд, чи Бурханыг үнэхээр хайрладаг эсэхээс болон чамд Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж, Түүний ерөөл, өв залгамжлалыг хүлээн авах шийдвэр байгаа эсэхээс хамаардаг. Чамд зөвхөн шийдвэр байх нь хангалтгүй. Чи маш их мэдлэгтэй байх ёстой тэгэхгүй бол чи өөрийн хэрэгжүүлэлтийн хувьд үргэлж хазайх болно. Бурхан та бүхнийг бүгдийг нь төгс болгохыг хүсдэг. Одоо байгаагийн дагуу, хэдий дийлэнх хүмүүс Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэд зүгээр л Бурханы нигүүлслийг эдлэх явдлаар өөрсдийгөө хязгаарладаг ба Түүнээс зөвхөн махан биеийн тав тухыг хүлээн авахыг хүсэж байдаг. Тэд илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй ба хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгааг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, түүний үйлчлэл, Бурханыг хайрласан түүний зүрх сэтгэлд ариун бус байдал илүү бага байсан ч гэсэн, хүний доторх мөн чанар болон түүний гэгээрээгүй үзэл санааны тухайд бол хүн бие махбодын амар амгалан, зугаа цэнгэлийг үргэлжид эрж хайсаар байдаг бөгөөд Бурхан хүнийг төгс болгох нөхцлүүд ямар байх ёстойг мөн үүний зорилгыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал одоо ч дорд бүдүүлэг, муудаж завхарсан байдаг бөгөөд өчүүхэн төдий ч өөрчлөлтгүй байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Үүний оронд, тэд зүгээр л өөр зүйлд итгэдэг мэтээр ямар ч чин сэтгэл эсвэл үнэнч байдалгүйгээр ажиллаж, хамгийн наад захын зүйлийг л хийж, урсгал даган зорилгогүйгээр оршин тогтнодог. Цөөхөн хэд нь л, бүх зүйлд Бурханы үг рүү орохыг эрж хайж, илүү баяжуулах зүйлсийг олж авч, өнөө үеийн Бурханы гэр дэх илүү их эд баялагтай хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайж, газар дээр Бурханы амлалтыг өвлөн авч чадах бол; хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэж, цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг зорьж байгаа бол энэ нь идэвхтэйгээр дотогшлох хүслэнт зам юм. Зөвхөн ийм байдлаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнэтэй, эрхтэй байх юм. Чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог нэгэн үнэхээр мөн үү? Чамд Петрийнхтэй адил Бурханыг гэсэн хайрын сүнс байгаа юу? Чи Бурханыг Есүс шиг хайрлах хүсэлтэй юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс үү? Чи өнөөдрийн практик Бурханд итгэдэг; бие махбод дахь практик Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Чи Эзэн Есүс Христэд итгэдэг; тэр нь хүн төрөлхтнийг аврах Есүсийн цовдлол болон Түүний үйлдсэн тэмдэг болон гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн байсан учраас юм. Гэсэн хэдий ч, чиний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи зөвхөн Есүсийн нэрэнд итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт анхаардаггүй билээ. Бурханд итгэх чиний итгэл хэтэрхий балчир. Хэдий чи Есүст олон жил итгэсэн ч гэсэн Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгохгүй гэж үү? Чи "Есүс Христийн хоолыг" маш олон жил дэмий идсэнийг энэ нь харуулж байна. Би тийм хүмүүст дургүйгээр зогсохгүй чиний шүтэн мөргөдөг Эзэн Есүс Христ ч гэсэн тэгдэг гэж Би итгэдэг. Тийм хүн хэрхэн төгс болгуулах вэ? Чиний нүүр улайхгүй байна гэж үү? Чи ичихгүй байна уу? Чамд одоо ч Есүс Христтэй нүүр тулах зориг зүрх байна уу? Та нар бүгдээрээ Миний үгний утгыг ойлгож байна уу?
13/09/2017
Төгс Xүчит Бурханы үг | Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм
![]() |
| Төгс Xүчит Бурханы үг | Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм |
Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрхийлэгдсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь орчлон ертөнцийг чичрүүлж; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр онцгой адислалуудыг хүлээн авсан. Хүн бие махбодын зовлонг туулалгүйгээр зөвхөн Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг таалах болно; тэд эрж хайх, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүлээн авч, Түүний ажлаа хийж байгааг өөрийн биеэр харж чадах болно. Өмнөх эрин үеийн хүмүүс тийм зүйлийг мэдрэх боломжгүй байсан ба эдгээр зүйлс нь тэдний хэзээ ч хүлээн авч чадахааргүй адислал байсан юм.
Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр ямар ч өнцгөөс ярилаа гэсэн, энэ нь бүхэлдээ эдгээр хүмүүсийг төгс болгохын тулд билээ. Сүнсний байрны үүднээс яригдсан үг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд үүнийг хүлээн авах хүний чадвар хязгаарлагдмал учраас хүн үүнийг хэрэгжүүлэх замыг олох чадваргүй байдаг. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс болгохын тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой. Хэрвээ Тэр зөвхөн Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл, Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй. Түүний дуу хоолойны өнгөнөөс, энэ бүлэг хүмүүсийг төгс болгохоор Тэр шийдсэн байна гэдгийг та нар харж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа хүний хувьд чиний авах ёстой анхны алхам юу байх вэ? Та нар эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдсон учраас Бурханы ажилладаг арга барил ч гэсэн мөн өөрчлөгдсөн ба Бурханы ярих арга зам ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсохгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе – Үгний эрин үе – энэ нь, хүнийг төгс болгохын тулд Бурхан олон янзын яриаг ашигладаг ба хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган жилийн хаанчлалын эрин үед оронгуут, Бурхан хүнийг төгс болгохын тулд үгийг ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу удирдан чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхмуудыг үзэж туулсан ба Бурханы ажил хувиршгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүн гүнзгий болж байдаг. Тийм удаан хугацааны туршид, Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн боловч, мөн өөрчлөлт нь ямар ч байлаа гэсэн энэ нь хүний төлөө ажиллах Бурханы зорилгоос хэзээ ч хазайгаагүй билээ. Арван мянган өөрчлөлт явагдлаа ч гэсэн, үүний анхдагч зорилго хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь үнэн болон амиас хэзээ ч салахгүй. Ажил хийгдэж байгаа арга барил дахь өөрчлөлт нь ердөө ажлын хэлбэрт болон ярианы байдалд гарч байгаа өөрчлөлт болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгдэж байгаа. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь ажлын зорилго юмуу ажлын зарчмыг өөрчлөх гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Хэрвээ та нар Бурханд итгэдэг ч Бурханы үнэнийг эсвэл мэдлэгийг эрж хайхгүй бол, Бурханд итгэх итгэл байхгүй байна гэсэн үг! Гэхдээ та нар одоо ч хаан болохын тулд хаант улсад орохоор зорьдог нь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Амийг эрж хайснаар дамжуулан Бурханы жинхэнэ хайранд хүрэх нь л зөвхөн бодит байдал; үнэний эрэл хайгуул болон практик хэрэглээ нь бүгд бодит байдал. Түүний үгийг унших зуураа Бурханы үгийг мэдэрч туул; ийм байдлаар, та нар жинхэнэ дадлага туршлагаараа дамжуулан Бурханы тухай мэдлэгийг ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.
Мянган жилийн хаанчлалын эрин үед, та нар Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр мөн Түүний үг та нарын амийн бодит байдал болсон эсэхээр та нар энэхүү шинэ эрин үед орсон эсэх нь тодорхойлогддог. Бурханы үгийг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Хэрвээ энэ хугацааны туршид та нар Бурханы үгийг уншихдаа хөнгөн хуумгай, анхааралгүй байвал мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол, та нарын байдаллд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулна. Хэрвээ та нар Үгийн эрин үед алхан орж чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллахгүй; хэрвээ та нар энэхүү эрин үед орвол, Тэр Өөрийн ажлаа хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд, энэ эрин үеийн эхлэлд, энэ мөчид та нар юу хийж чадах вэ? Энэ эрин үед, бүх хүн Бурханы үгийг амьдран харуулахыг, үнэнийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгох болно; бүх хүмүүс Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй болно; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт хаанчилж чадна. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Та нар Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт мэдэрдэг олон хүмүүс одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ тийм цаг байхгүй байвал Түүний үгийг сонсох нь хангалттай. Ариун Сүнсний хүнд өгдөг мэдрэмж энэ бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадах билээ. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч байгаа ба та нар энэ нь зөвшөөрөхийн аргагүй зүйл гэж бодож байвал, энэ нь Ариун Сүнс та нарыг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй байгааг энэ нь харуулж байгаа юм. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэсэн хэдий ч, хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа та нарт ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангааг мэдрэхгүй ба та нарын сэтгэл хөдлөхгүй бол Ариун Сүнс та нараас татгалзсан гэдгийг энэ нь харуулж байна. Тэгвэл энэ нь та нарын доторх байдал зөв биш гэсэн үг; та нар Үгийн эрин үед ороогүй ба ард үлдсэн хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгийг ашигладаг; хэрвээ Бурханы үгийг идэж уух юм бол та нарт сайхан санагдах ба хэрвээ тэгэхгүй бол, та нарт дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ өдөр Бурханы хийж гүйцэтгэх ажил энэ юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс Бурханы үгийг уншилгүйгээр яаж тийм олон хоног явж чаддаг байсан юм бэ? Тэгвэл одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд юуны өмнө үгийг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан, хүн шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улс руу орох болно. Хаанчлалын эрин үед, зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээг болон хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Та нар өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхин явчихгүй л бол, Бурхан та нарыг төгс болгох боломжтой байх болно.
Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд хүн яарч болохгүй; амийн өсөлт ердөө нэг хоёр хоногт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Түүний цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд Есүс бие махбодтой болсон ба энэ үйл явц 33.5 жил болсон, тиймээс хүний амийг яриад ч хэрэггүй! Энгийн хүнийг, Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд энэ нь гарцаагүй ийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг ба ажлын удаа хугацаа шаардагдана. Иймээс үр дүнг харахын тулд бүү яар. Та нар Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа, та нар бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой байх ёстой ба Бурханы үгнээс та нар мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, та нар өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ та нар Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихийг, үүнийг таньж мэдэхийг, туршилгажуулахыг, үүнийг хэрэгжүүлэхийг өөрсдийнхөө зарчим болгож чадах юм бол, та нар өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим хүмүүс, Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Та нар юунд яараад байгаа юм бэ? Та нар тодорхой сүнсний өндөрт хүрэх үедээ, Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв-юм уу-таван-настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлдэг гэж үү? Одоо та нарын сүнсний өндөр ямар байгааг та нар мэддэг байх ёстой ба чадах зүйлээ л хэрэгжүүл тэгээд Бурханы удирдлагад саад болдог хүн бүү бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг өөрийн зарчмаа болго. Бурхан та нарыг хийж бүтээж чадах эсэх талаар хараахан бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү гүнзгий бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, ингэвэл Бурхан та нарыг хийж бүтээж чадах нь гарцаагүй юм. Гэхдээ, Түүний үгийг идэж, уухдаа та нарын баримтлах ёстой зарчим бас бий. Үүнийг бодлогогүйгээр сохроор бүү хий. Үүний оронд, мэдэж авах ёстой үгээ буюу үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай. Та нарын эрж хайх ёстой өөр нэг зүйл бол бодитоор хэрэгжүүлэх үг, өөрөөр хэлбэл та нарын орох ёстой тэдгээр үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд дотогшлохтой холбоотой. Та нар хоёуланг нь олчих юм бол өөрөөр хэлбэл, юуг мэдэх ёстой ба юуг хэрэгжүүлэх вэ гэдгээ олоод авчихвал та нар Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.
Цаашлаад Бурханы үгийн талаар ярих юм бол, та нарын ярихдаа баримтлах зарчим гэж бий. Та нар цуглах үедээ, Бурханы үгийн талаар хамтдаа нөхөрлөх ёстой ба үүнийг өөрсдийнхөө сэдвийг болгон ашиглах ёстой; Бурханы үгнээс юу мэддэг талаараа ярьж, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа ярьж, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг ярь. Хэрвээ та нар Бурханы үгийн талаар хамтдаа нөхөрлөх юм бол Ариун Сүнс та нарыг гэгээрүүлдэг. Хэрвээ энэ нь Бурханы үгийн ертөнц болох юм бол хүн ч гэсэн хамтран ажиллах ёстой. Хэрвээ та нар үүнд орохгүй л бол, Бурхан Өөрийн ажлаа хийж чадахгүй. Хэрвээ та нар Түүний үгийн талаар ярихгүй бол, Тэр та нарыг гэгээрүүлж чадахгүй. Зав чөлөөтэй байх болгондоо, Бурханы үгийн талаар ярьж бай. Дэмий зүйл бүү ярь! Амьдралаа Бурханы үгээр дүүргэ; тэгвэл та нар сүсэг бишрэлтэй итгэгч болно. Хэдий та нарын хамтын нөхөрлөл гүн биш, өнгөцхөн байсан ч тэр нь зүгээрээ. Өнгөц гэдэг зүйл байхгүй бол гүн гүнзгий ч гэж үгүй юм. Явагдах ёстой үйл явц гэж байдаг. Сургуулилтаараа дамжуулан та нар Ариун Сүнс та нарыг гэгээрүүлж байгаа талаар мөн Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уух талаарх зөн билгийг олж авч чадна. Хэсэг хугацааны тийм эрэл хайгуулын дараа та нар Бурханы үгийн бодит байдалд орох болно. Хамжилцах шийдвэр та нарт байгаа үед л Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.
Бурханы үгийг идэж, уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй хамаатай ба нөгөө нь орохтой холбоотой. Та нар ямар үгийг мэдэх ёстой вэ? Та нар үзэгдэлтэй холбоотой үгсийг (энэ нь Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юуг хийж бүтээхийг хүсэж байгаа, Үг нь махбод болсон гэж юу болох гэх мэтийг гэсэн үг) мэдэж авах ёстой. Хүний орох ёстой зам юу вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох Бурханы үгтэй хамаатай. Эдгээр нь Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд, ийм байдлаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ та нарт, үзэгдэлтэй холбоотой үгсийн талаар тодорхой ойлголт байгаа бол та нар дахиад цааш унших хэрэггүй. Үндсэн чухал зүйл нь, өөрийн зүрх сэтгэлээ Бурхан руу хэрхэн эргүүлэх, Бурханы өмнө өөрийн зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, бие махбодыг хэрхэн хаях вэ гэх мэтийн оролцохтой холбоотой үгсийг илүү их идэж уух юм. Үүнийг та нар амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүйгээр, жинхэнэ нөхөрлөл боломжгүй. Нэгэнт та нар Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдчих юм бол гол зүйлээ бариад авсан гэсэн үг ба нөхөрлөл аяндаа ирнэ. Ямар ч асуудал гарлаа гэсэн та нар тэдгээрийн талаар хамтдаа нөхөрлөж бодит байдлыг ухаарч чадах болно. Бурханы үгийн талаар, бодит байдалгүйгээр нөхөрлөх нь, та нар юу гол зүйл вэ гэдгийг ухаарч чадахгүй байна гэсэн үг ба та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй байгааг энэ нь харуулж байна. Бурханы үгийг уншиж байхдаа зарим хүмүүс ядарч залхуу нь хүрдэг. Тийм байдал нь хэвийн зүйл биш. Үнэндээ юу хэвийн бэ гэвэл хэзээ ч Бурханы үгнээс залхахгүй байх, үргэлж үүгээр цангаж, Бурханы үг бол сайн гэж үргэлж бодох юм. Үнэхээр дотор нь орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг билээ. Бурханы үг үнэхээр бодит гэдгийг мэдрэх нь хүний орох ёстой яг тэр зүйл юм; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай ба энэ нь хүний амийн хангамж гэдгийг мэдрэх үед, Ариун Сүнс та нарын сэтгэлийг хөдөлгөсөн учраас та нарын энэ мэдрэмж Ариун Сүнснээс өгөгдсөн. Энэ нь, Ариун Сүнс та нарын дотор ажиллаж байгаа ба Бурхан та нараас нүүр буруулаагүй гэдгийг баталж байна. Бурхан дандаа ярьж байгааг хараад зарим хүмүүс Түүний үгнээс залхаж, тэд Түүний үгийг уншсан уншаагүй энэ нь ямар ч үр дүнгүй гэж боддог. Энэ нь хэвийн байдал биш. Бодит байдалд орохын тулд тэдний зүрх сэтгэл цангадаггүй ба тийм хүмүүс цангадаггүй мөн төгс болох тухайд ч ач холбогдол өгдөггүй. Та нар юу ч оллоо гэсэн, Бурханы үгээр цангадаггүй л бол, чиний байдал хэвийн биш гэдгийг энэ нь харуулж байна. Өнгөрсөн үед, Бурхан та нараас нүүр буруулах эсэх нь, чи дотроо амар амгалан байж, таашаалыг мэдэрсэн эсэхээр тодорхойлогддог байсан. Одоо чухал зүйл бол та нар Бурханы үгээр цангаж байгаа эсэх, Түүний үг чиний бодит байдал эсэх, та нар итгэлтэй эсэх мөн та нар Бурханы төлөө өөрсдийн хийж чадах бүхнээ хийх эсэх юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгдэнэ. Бурхан бүх хүмүүс рүү Өөрийн үгийг чиглүүлдэг. Хэрвээ та нар үүнийг уншихад бэлэн байгаа бол Тэр та нарыг гэгээрүүлэх болно, гэхдээ хэрвээ үгүй бол Тэр тэгэхгүй. Бурхан, шударга үнэний төлөө өлсөж, цангадаг хүмүүсийг мөн Түүнийг эрж хайдаг хүмүүсийг гэгээрүүлдэг. Түүний үгийг уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үгийг унших чинь ямархуу байсан бэ? Хэрвээ та нар товчхоноор гүйлгэн уншиж, бодит байдлыг чухалчлахгүй бол Бурхан та нарыг хэрхэн гэгээрүүлж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнан хайрладаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг нандигнадаггүй бол та нарт үнэн ч, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ та нар Түүний үгийг нандигнан хайрлавал, та нар үнэнийг хэрэгжүүлэх боломжтой болно; ингэснээр та нар бодит байдлыг олж авах болно. Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, та нар завтай ч бай, үгүй ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, та нар шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба өдөрт гурван хоол иддэгтэйгээ адилаар Түүний үгийг идэж, уух ёстой. Бурханаар хүлээн авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн зүйл байж болох уу? Та нар өнөөдөр үүнийг ойлгож байсан ч үгүй ч эсвэл та нарт Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байсан ч үгүй ч, та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа, өөрийн орж чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд тэгээд чадахгүй зүйлсээ хэсэг хугацаанд хойш тавь. Эхэн үедээ та нарын ойлгож чадахгүй Бурханы үг нилээд их байж болно, гэхдээ хоёр гурван сарын дараа магадгүй бүр жилийн дараа, чи ойлгож чадах болно. Яагаад энэ вэ? Энэ нь, Бурхан ганц хоёрхон хоногийн дотор хүнийг бүрэн төгс болгож чадахгүй учраас юм. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг та нар уншихдаа, яг тэр мөчид ойлгохгүй байж болох юм. Тэр үед, энэ нь ердөө текстээс өөр юу ч биш юм шиг санагдаж болох юм; гэхдээ зөвхөн хэсэг хугацааны дадлага туршлагаар дамжуулж та нар үүнийг ойлгох боломжтой болно. Бурхан маш ихийг ярьсан, иймээс та нар Түүний үгийг идэж уухын тулд боломжтой бүхнээ хийх ёстой. Өөрөө ч анзааралгүйгээр, та нар ойлгож эхлэх ба Ариун Сүнс та нарыг гэгээрүүлэх болно. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед, энэ нь ихэвчлэн хүнд мэдэгдэлгүйгээр болдог. Та нар цангаж, эрж хайх үед Тэрээр та нарыг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь, та нарыг идэж уудаг Бурханы үг дээр төвлөрдөг. Бурханы үгийг чухалчилдаггүй, Түүний үгийн талаар өөр хандлагатай байдаг ба Түүний үгийг унших эсэх нь ямар ч ялгаагүй гэж итгэдэг, хайхрамжгүй бүх хүмүүс бол бодитойгүй хүмүүс юм. Ариун Сүнсний ажил ч, Түүний гэгээрүүлэх ажил ч аль аль нь тэднээс харагддаггүй. Тийм хүмүүс нь ердөө л урсгал даган хөвдөг ба Ноён. Нангуогийн сургаалт үлгэртэй[a] адил жинхэнэ чадваргүй дүр үзүүлэгчид юм.
Бурханы үг та нарын бодит байдал болохгүйгээр, та нарт бодитой сүнсний өндөр байдаггүй. Шалгагдах цаг ирэх үед, та нар гарцаагүй унана тэгээд та нарын жинхэнэ сүнсний өндөр харагдах болно. Гэхдээ тэр үед, бодит байдалд орохыг байнга эрж хайдаг хүмүүс Бурханы ажлын зорилгыг ойлгох болно. Бурханаар цангасан, мөс чанартай хүн Бурханы хайрын ачийг хариулахын тулд бодтой үйлдэл хийх ёстой. Бодитой биеийн хэмжээгүй хүмүүс өчүүхэн асуудлын өмнө ч тууштай зогсож чаддаггүй. Бодитой сүнсний өндөртэй хүмүүс болоод тиймгүй хүмүүсийн хооронд энгийн ялгаа байдаг. Яагаад аль аль нь Бурханы үгийг идэж ууж байгаа мөртлөө зарим нь бэрхшээл шалгалтад тууштай зогсож чаддаг байхад бусад нь үүнээс зугтаадаг юм бэ? Илэрхий ялгаа бол тэдэнд бодитой сүнсний өндөр дутмаг байдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болгоогүй ба Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Тэднийг шалгасан даруйд, тэдэнд ямар ч арга байхгүй. Яагаад тэгвэл, бусад нь энэ талаараа тууштай зогсож чадаж байна вэ? Энэ нь, тэдэнд агуу үзэгдэл байгаа буюу Бурханы үг тэдний доторх дадлага туршлага болсон ба бодит байдалд тэдний харсан зүйлс нь тэдний оршин тогтнолын үндэс суурь болсон учраас юм. Иймээс тэд сорилт бэрхшээлийн үед ч тууштай зогсож чадаж байгаа юм. Энэ бол бодитой сүнсний өндөр бөгөөд энэ нь мөн амь юм. Зарим хүмүүс Бурханы үгийг мөн уншдаг ч дараа нь үүнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй буюу үүнд үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс л хэрэгжүүлэхийг чухалчилдаггүй. Бурханы үгийг өөрсдийн бодит байдлаа болгоогүй хүмүүс нь бодитой сүнсний өндөргүй хүмүүс юм. Тийм хүмүүс сорилт бэрхшээлийн үед тууштай зогсож чаддаггүй.
Бурханыг ярих үед, та нар идэхийн тулд Түүний үгийг нэн даруй хүлээн авах ёстой. Та нар үүнийг хичнээн ойлгож байх нь хамаагүй, та нар Түүний үгийг зөвхөн идэж, үүнийг мэдэж авч, хэрэгжүүлэхдээ л төвлөрөх ёстой гэсэн үзэл бодлыг баримтал. Энэ бол та нарын хийх ёстой зүйл юм. Та нарын сүнсний өндөр хичнээн их болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхдээ л зөвхөн төвлөр. Хүн ингэж л хамжилцах ёстой. Та нарын сүнсэн амьдрал бол үндсэндээ, Бурханы үгийг идэж ууж тэдгээрийг хэрэгжүүлж чадах бодит байдалд орох явдал юм. Та нар өөр юун дээр ч төвлөрөх ёсгүй. Сүмийн удирдагчид, Бурханы үгийг хэрхэн идэж уухыг мэдэж авахад нь ах эгч нарыг зааж чиглүүлэх чадвартай байх ёстой. Энэ нь бүх сүмийн удирдагчдын хариуцлага юм. Тэд залуу ч бай, хөгшин ч бай бүгдээрээ, Бурханы үгийг идэж уухыг чухалд үзэж, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ та нар энэхүү бодит байдалд орох юм бол, та нар Хаанчлалын эрин үед орох болно. Одоо үед, ихэнх хүмүүс, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй мэт мэдэрдэг ба ямар ч цаг үед тэд, Түүний үг бол цоо шинэ гэж мэдэрдэг. Тэгвэл хүн зөв зам дээрээ хөдөлж эхэлнэ. Бурхан хүнийг хангаж, ажиллахын тулд үгийг хэрэглэдэг. Бүх хүмүүс Бурханы үгийг хүсэмжлэн, түүгээр цангаж байх үед, тэд Түүний үгийн дэлхийд алхан орно.
Бурхан асар ихийг ярьсан. Та нар хир ихийг нь мэдэх вэ? Та нар үүнд хир их дотогшилсон бэ? Хэрвээ сүмийн удирдагч, ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу залж чиглүүлээгүй бол, тэд өөрсдийн үүргээ хөсөр хаяж, өөрсдийн хариуцлагаа биелүүлэхдээ бүтэлгүйтсэн байна! Та нарын идэж уух хичнээн гүнзгий байлаа ч эсвэл та нар хичнээн ихийг хүлээн авсан ч, та нар Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэх ёстой; та нар Түүний үгийг чухалд үзэж, тэгж идэж уухын ач холбогдол ба шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан. Хэрвээ та нар Түүний үгийг идэж уухгүй бол эсвэл Түүний үгийг эрж хайж, хэрэгжүүлэхгүй бол, та нар Бурханд итгэдэг гэж тооцогдохгүй. Нэгэнт та нар Бурханд итгэдэг учраас, та нар Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг туулж мэдэрч, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ та нар Бурханд итгэдэг гэж хэлдэг ч Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол, та нарыг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Өчүүхэн сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л зөвхөн ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэснээр[b] та нар Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад та нар Бурханы үгийг илүү их идэж уух ёстой юм бэ? Хэрвээ та нар Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энэ нь итгэл гэж тооцогдох уу? Бурханд итгэж байгаа хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэх вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр та нар төгс төгөлдөр болж чадах уу? Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болголгүйгээр та нарыг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид гадаад талаараа сайн зан авирыг эзэмшсэн байх ёстой ба эцэст нь хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан, та нар Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэлүүд, урсгалууд болон секторуудийг ирээдүйд үгээр дамжуулан байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс өөрсдийн гартаа Бурханы үгийг барих болно; үүгээр дамжуулан хүмүүс төгс төгөлдөржих болно. Бурханы үг бүхэлдээ тархана: Хүмүүс Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ба дотроо Бурханы үгийг хадгалсаар байх болно. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба ингэснээр тэд төгс болгогдно. Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс ба Түүнийг гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.
Та нар Үгийн эрин үед орох үед, та нар Мянган жилийн хаанчлалын эрин үед байх болно. Энэ нь одоо хэрэгжиж буй ажил юм. Одооноос эхлээд, Бурханы үгийн талаар хамтдаанөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л та нар Бурханы үгийг харуулж чадах болно. Зөвхөн та нарын туулж мэдэрсэн үгээр дамжуулан бусад хүмүүс чамд итгэх болно. Хэрвээ та нарт Бурханы үг байхгүй бол хэн ч та нарт итгэхгүй! Бурханаар ашиглагдаж байгаа бүх хүмүүс Бурханы үгийг ярих чадвартай байдаг. Хэрвээ та нар чадахгүй бол, Ариун Сүнс та нарын дотор ажиллаагүй ба чи төгс болгогдоогүй гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ. Та нарын зүрх сэтгэл Бурханы үгээр ундаасан цангадаг уу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангаж байдаг ба зөвхөн тийм хүмүүс л Бурханаар адислагддаг. Ирээдүйд, шашны бүх урсгалууд болон бүлэглэлүүдэд Бурхан илүү олон үгийг хэлэх болно. Тэр харь үндэстний дунд Өөрийн дуу хоолойгоороо ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоороо ярьж, та нарыг бүрэн төгс болгоно. Үгээр дамжуулан, бүх хүмүүс чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн итгэх болно. Бурханы үгээр болон Түүний илчлэлтүүдээр дамжуулан, хүний бусармаг зан чанар багассан. Бүгд хүний төрх байдалтай болж, хүний тэрслүү байдал ч гэсэн багассан. Үг нь эрх мэдэлтэйгээр хүн дээр ажилладаг ба Бурханы гэрлийн дотор хүнийг байлдан дагуулдаг. Өнөө үед Бурханы хийх ажил, тэрчлэн Түүний ажлын шийдвэрлэх үеүд бүгд Түүний үгэн дотроос олдоно. Хэрвээ Түүний үгийг уншихгүй бол, та нар юу ч ойлгохгүй. Өөрөө Бурханы үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, мөн өөрийн бодит дадлага туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх та нарын мэдлэг иж бүрэн болох юм. Зөвхөн ингэснээр л та нар үнэхээр бодит байдалд үүгээр амьдрах болно.
12/09/2017
Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг
![]() |
| Төгс Xүчит Бурханы үг |Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг |
Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, бид өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршин буй зүйл билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгасан зүйл болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгасан зүйлийн төлөө тарчлан зовсон хүмүүс болон бидэнд бүхнийг бий болгож өгсөн Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй.
11/09/2017
Зүүний Аянга
Зүүний Аянга-ХАВЧИЛТ ШАХАЛТЫН ГЭМТ ХЭРГИЙН ДАЛДЛАЛТ
Since it came to power in mainland China in 1949, the Chinese Communist Party has been unceasing in its persecution of religious faith. It has frantically arrested and murdered Christians, expelled and abused missionaries operating in China, confiscated and burned countless copies of the Bible, sealed up and demolished church buildings, and tried to eradicate all house churches.This documentary film depicts the sudden and unexpected death of a Chinese Christian named Song Xiaolan—a death for which the CCP police provided inconsistent and conflicting explanations. After investigating, the Song family discovered that the police had been lying all along. A relative of the Song family learned from an acquaintance in the Public Security Bureau that Song Xiaolan had been being secretly monitored by the CCP police as a result of her belief in God and performance of her duties. When the police arrested her, they beat her to death. To avoid blame, the police covered up the truth by fabricating the scene of Song Xiaolan’s death…. Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.
Since it came to power in mainland China in 1949, the Chinese Communist Party has been unceasing in its persecution of religious faith. It has frantically arrested and murdered Christians, expelled and abused missionaries operating in China, confiscated and burned countless copies of the Bible, sealed up and demolished church buildings, and tried to eradicate all house churches.This documentary film depicts the sudden and unexpected death of a Chinese Christian named Song Xiaolan—a death for which the CCP police provided inconsistent and conflicting explanations. After investigating, the Song family discovered that the police had been lying all along. A relative of the Song family learned from an acquaintance in the Public Security Bureau that Song Xiaolan had been being secretly monitored by the CCP police as a result of her belief in God and performance of her duties. When the police arrested her, they beat her to death. To avoid blame, the police covered up the truth by fabricating the scene of Song Xiaolan’s death…. Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.
10/09/2017
Төгс Xүчит Бурханы үг | Шашны үйлчлэлийг төгсгөх
![]() |
| 添加图片说明 |
Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь танай бүлэг хүмүүсийн давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба мөн учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.Бурханд үйлчлэх нь тийм ч энгийн ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдагддаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн ёс зүйг хөгжүүлэх болно. Энэ нь хүмүүсийн туршлага болон сургамж юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүд дотор байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд хөөгдөх байнгын аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу – хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр сууриныхаа үр ашгаас хэзээ ч татгалздаггүй – эдгээр хүмүүс нь Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлд зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлийн асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйлс нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн “үйлчлэлдээ” зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.
Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй. Чи эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи өөрийн үйлчлэлийг өөрийн хүссэний дагуу гүйцэтгэдэг үү эсвэл чи Бурханы хүссэн зүйлийг хийдэг үү? Энэ бол өөрийнхөө тухайд чиний заавал мэдэж байх ёстой зүйл. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа саяхан мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хир ихийг Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүний хир ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амьд хир их өөрчлөлт гарсан бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Хэрэв чи одоо хийж эхэлбэл тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний олж авсан дадлага туршлага нь аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж, түүнийг Бурханаас холдуулах болно. Хэрэв чи эдгээр зүйлсийг хаяхгүй бол, тэдгээр нь чиний амийн өсөлтөнд саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи өмнөх бүх зүйлсээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи түүнийг орхих ёстой; чи үүнтэй зууралдах хэрэггүй. Хэдий энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнсээр шууд хийгдсэн байсан ч гэсэн өнөөдөр чи үүнийг орхих ёстой. Чи үүнтэй зууралдах учиргүй. Бурханы шаарддаг зүйл энэ юм. Бүх зүйлс шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэйгээ ч зууралддаггүй. Бурхан ямар ч номлолыг дагадаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж гүнээ зууралдаж, Бурхан өмнө нь хийж байсан арга замаар ажиллахаа больсон байхад тэдгээрийг хэв загвар болгон тууштай хэрэглэвэл, хүн болохын хувьд чиний үг болон үйлдэл сүйрэл биш гэж үү? Чи Бурханы дайсан болоогүй гэж үү? Чи хуучин зүйлсээс болж өөрийн бүхий л амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйлс нь чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгодог. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод, эргэн хар; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг санадаггүй.
09/09/2017
Зүүний Аянга- ГОЁ ЗУРАГ
![]() |
| Зүүний Аянга- ГОЁ ЗУРАГ 🌺🌺"Бурханаас айж, муугаас зайлах болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрэв хүн муугаас зайлахад хүрэхийг хүсвэл эхлээд Бурханаас айх бодит айдастай байх ёстой; хэрэв хүн Бурханаас айх бодит айдсыг олж авахыг хүсвэл тэр эхлээд ы таалаар мэдлэгтэй байх ёстой......" "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Биднийг дагах:Төгс Хүчит Бурханы Чуулган
|
Subscribe to:
Comments (Atom)





