08/03/2020

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон яллалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон яллалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэр сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. Нэг хүн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, шахуурганы сав суулгах газар ухаж, цамхаг бариад, үүнийгээ тариаланчдад түрээслэн алс хол явжээ. Ургац хураах цаг болоход тэр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд түүнийг барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. Тэр тэдэн рүү өөр нэг зарцаа илгээв; тэд түүн рүү чулуу шидэж, толгойг нь хагалаад, гутаан доромжлоод явуулжээ. Тэр дахиад өөр нэгийг явуулав; тэд түүнийг хөнөөгөөд, өөр олон хүний ч бас заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд ганцхан хүн үлдсэн нь хайртай хүү нь байв. Тэр ‘Тэд миний хүүг хүндэлнэ’ гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн рүү явуулжээ. Харин тариаланчид өөр хоорондоо, ‘Энэ бол өв залгамжлагч; ирцгээ, түүнийг алчихъя, тэгвэл өв хөрөнгө нь биднийх болно’ гэж ярилцав. Тэгээд тэд түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн яах вэ? Тэр ирж, тариаланчдыг устгаад, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө” (Марк 12:1-9).

“Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна …’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47-48, 53).

Холбогдолтой Бурханы үг:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханыг эсэргүүцэх хүний түүхийг бүрдүүлдэг. Хүний дотор Бурханыг эсэргүүцдэг уг чанар байдаг учраас Бурханд анх итгэдэг хүмүүс Түүнийг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс Бурханыг мэддэггүй дээрээ нэмээд ялзарсан зан чанараасаа болж Түүнийг эсэргүүцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Бурханы ажил үргэлжлэн урагшилдаг бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил их байх тусам Бурханыг хүн төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгддөг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн үргэлж урьдын ажил дээр нь үндэслэн Бурханы өнөөдрийн ажлыг шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэх нь Бурханд асар бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй атлаа ийм ажлыг тэд бүгд тодорхойлдог. Бурханаас холдоход хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй, Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахын тулд хуулийг мөрдөх л хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үүрд хангалуун байна. Тэд, Бурхан хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэсэн бодолтой байдаг; тэд мөн Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэж боддог. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүр нь өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд бий болсон зарим дадал болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрх болон төрөлхийн зан чанарыг хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзлийн нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэлтэй болсон, үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олон шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлбэл зохино. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хэдий чинээ хүчтэй байх тусам, тэд төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй байсан. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэрээр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хуучин байна, түүнд төдий чинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл буюу өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэрээр зөвхөн цал буурал болсон, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн оршин байсаар байна. Иймд, тэдгээр нь эмчлэгдэх аргагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”-аас

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба тэгэх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчдөг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

07/03/2020

Христийн сүмийн дуу “Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд оюун санаа, биеэ өргөгтүн” (дууны үг)


Христийн сүмийн дуу “Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд оюун санаа, биеэ өргөгтүн” (дууны үг)
Хүн төрөлхтний хэсэг болохын хувьд,
Христийн үнэнч дагалдагчдын хувьд,
бидний үүрэг хариуцлага бол
Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулж,
оюун санаа биеэ өргөх юм.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.

Хэрэв бидний бие сэтгэл Бурханы даалгавар
эсвэл хүн төрөлхтний
зөв шударга үйлийн төлөө биш бол
бидний сүнс Бурханы даалгаврын төлөө
амиа өгсөн хүмүүсийн өмнө зохисгүй байна.
Харин бүхнээ өгдөг Бурханы өмнө
үнэхээр зохисгүй байна.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


06/03/2020

Христийн сүмийн дуу “Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа” (үгтэй)
Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн.
Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг
бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн.
Адам Бурханы алдраар хүрээлүүлэн сэрсэн билээ.
Дараа нь Бурхан анхны эмэгтэй хүн Еваг бүтээсэн.
Бурхан түүнийг Адамын хавиргаар бүтээсэн.
Ева ч бас бүх хүн төрөлхтний өвөг дээдэс билээ.
Бурханы амьсгал хийгээд алдраас
Адам, Ева хоёр бий болсон.
Өө Бурхан Адамыг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Өө Бурхан Еваг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс,
Бурханы ариун нандин эрдэнэ байлаа.
Тэд бол эрэгтэй, эмэгтэй хүн,
сүнстэй амьд оршихуй байлаа.

Бурхан Адамыг өөрийн гараар
алдар, амиар дүүрэн бүтээсэн.
Тэр бол бие бялдартай, сүнстэй бүтээл байлаа.
Амин амьсгалтай, Бурханы дүрийн төлөөлөл байлаа.
Ева бол Бурханы амьсгалаар бүтээгдсэн
хоёр дахь бүтээл,
амиар дүүрэн, Бурханы алдрыг хүртсэн,
Адамтай адил хэлбэртэй, Бурханы дүр төрхтэй,
яс, цус, сүнстэй бүтээл,
амиар дүүрэн, Бурханы алдрыг хүртсэн,
Адамтай адил хэлбэртэй, Бурханы дүр төрхтэй,
яс, цус, сүнстэй бүтээл.
Өө Бурхан Адамыг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Өө Бурхан Еваг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс,
Бурханы ариун нандин эрдэнэ байлаа.
Тэд бол эрэгтэй, эмэгтэй хүн,
сүнстэй амьд оршихуй байлаа.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос



05/03/2020

Христийн магтан дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (Дууны үгтэй)


Христийн магтан дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (Дууны үгтэй)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө… өө…

Бурханы үг хүнийг эдгээн зоригжуулдаг.
Үг нь шүүж, харааж, илчилж, амладаг.
Түүний үг юу ч гэсэн, тэдгээр нь хайраас гардаг.
Энэ бол Түүний ажлын мөн чанар.
Яагаад ийм олон хүн ойроос дагана вэ?
Яаж тэд ийм эрч хүчтэй байна вэ?
Бурханы хайр, авралыг тэд бүгд харсан.
Бурханы цаг төгс.
Тэр хэзээ ч хүн төрөлхтний төлөө хойшлуулдаггүй.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг.

Хүн өөрийгөө хэнээс ч илүү хайрладаг гэж боддог.
Гэвч энэ нь ямар хайр вэ?
Бурханы хайр хамгийн бодит гэдгийг чи мэдэрнэ.
Хэрэв Бурхан махан бие болоогүй,
хүнийг чиглүүлэн хамт амьдраагүй бол
Бурханы хайрыг мэдэхэд хэцүү байх байсан.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг.
Тийм ээ, зөвхөн Бурхан хүнийг хайрладаг.
Тийм ээ, Тэр хайрладаг.
Тэр үнэхээр хүнийг хайрладаг.
Тэр үнэхээр хүнийг хайрладаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


04/03/2020

Христийн сүмийн дуу “Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай” (Lyrics)
Ариун Сүнсний ажил өдөр өдрөөр өөрчлөгдөж,
агуу илчлэлүүдээр алхам алхмаар өндөрт ахидаг.
Ингэж Бурхан хүн төрөлхтнийг
төгс болгохоор ажилладаг.
Хэрэв хүн гүйцэхгүй бол ард нь үлдэж болзошгүй.
Дуулгавартай зүрх сэтгэлгүйгээр,
хүн эцсийг нь хүртэл дагаж чадахгүй.
Уг чанар нь дуулгаваргүй, дураараа эсэргүүцэгчид
Бурханы ажил хурдсах хэрээр ард нь үлдэх болно.
Дуулгавартай, өөрсдийгөө баяртайгаар даруусгагчид л
эцсийг нь хүртэл, замын төгсгөл хүртэл ахиж чадна.

Өмнөх эрин өнгөрсөн, одоо бол шинэ эрин.
Шинэ эрин үе ирэхэд шинэ ажил хийгдэх ёстой.
Бурхан хүнийг төгс болгох эцсийн эрин үе ирэхэд
Бурхан маш хурдан ажиллаж, шинэ ажлаа гүйцэтгэнэ.
Дуулгаваргүй зүрх сэтгэлтэй хүнд
Бурханы мөрийг дагах хэчнээн хэцүү вэ!
Уг чанар нь дуулгаваргүй, дураараа эсэргүүцэгчид
Бурханы ажил хурдсах хэрээр ард нь үлдэх болно.
Дуулгавартай, өөрсдийгөө баяртайгаар даруусгагчид л
эцсийг нь хүртэл, замын төгсгөл хүртэл ахиж чадна.

Бурханы ажил өөрчлөгддөг, дүрмээр хязгаарлагдахгүй
харин хэзээд шинэ, илүү өндөр байдаг.
Түүний ажил алхам бүртээ илүү бодит болж,
хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог.
Хүн зөвхөн ийм ажлаар дамжих үед л
зан чанар нь эцэстээ өөрчлөгдөж чадна.
Уг чанар нь дуулгаваргүй, дураараа эсэргүүцэгчид
Бурханы ажил хурдсах хэрээр ард нь үлдэх болно.
Дуулгавартай, өөрсдийгөө баяртайгаар даруусгагчид л
эцсийг нь хүртэл, замын төгсгөл хүртэл ахиж чадна.

Xүний aмийн мэдлэг өсөхөд,
Бурхан ч ажлаа дээшлүүлдэг.
Ингэж хүн төгс болж,
Бурхан ашиглахад тохиромжтой болдог.
Түүний ажил хүний үзэлтэй тэмцэж, үүнийг зөв болгож,
илүү өндөр, бодит байдал руу,
Бурханы итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхөд
Бурханы хүсэл биелнэ.
Уг чанар нь дуулгаваргүй, дураараа эсэргүүцэгчид
Бурханы ажил хурдсах хэрээр ард нь үлдэх болно.
Дуулгавартай, өөрсдийгөө баяртайгаар даруусгагчид л
эцсийг нь хүртэл, замын төгсгөл хүртэл ахиж чадна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


03/03/2020

Христийн сүмийн дуу “Бурхан хүнийг аврахын тулд асар их зовдог” (Дууны үгтэй)


Христийн сүмийн дуу “Бурхан хүнийг аврахын тулд асар их зовдог” (Дууны үгтэй)
Эрт цагт, Бурхан хүний ертөнцөд ирээд,
хүний адил зовлон туулжээ.
Олон жилийн турш хүнтэй хамт амьдарсан ч,
хэн ч түүний оршин байгааг нь мэдсэнгүй.
Бурхан авч ирсэн ажлаа хэрэгжүүлэх зуураа,
хорвоогийн гаслан зовлонг чимээгүйхэн тэвчсэн.
Эцэг Бурханы хүсэл, хүмүүсийн төлөө,
хүний хэзээ ч харж байгаагүй зовлонг Тэр амссан,
Эцэгийн хүсэл, хүмүүсийн хэрэгцээний төлөө,
Тэр чимээгүй үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан.

Бурханы ажил шууд ярьж үйлдэхийг
Түүнээс шаарддаг болохоор,
туслах ямар ч арга зам хүнд байхгүй болохоор
ажлаа хийхийн тулд
Тэр асар их зовлонг туулсан.
Газар дээр хүн Түүнийг орлож чадахгүй.
Эцэг Бурханы хүсэл, хүмүүсийн төлөө,
хүний хэзээ ч харж байгаагүй зовлонг Тэр амссан,
Эцэгийн хүсэл, хүмүүсийн хэрэгцээний төлөө,
Тэр чимээгүй үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан.

Улаан луу орших газарт ирэхийн тулд
Нигүүлслийн эрин үеэс ч их аюулыг Бурхан сөрсөн,
Өөрийн ажлыг хийхийн тулд, бүх л бодол, халамжаа
намагт шигдсэн хүн төрөлхтнийг
аврахад зориулсан.
Бурхан авч ирсэн ажлаа хэрэгжүүлэх зуураа,
хорвоогийн гаслан зовлонг чимээгүйхэн тэвчсэн.
Эцэг Бурханы хүсэл, хүмүүсийн төлөө,
хүний хэзээ ч харж байгаагүй зовлонг Тэр амссан,
Эцэгийн хүсэл, хүмүүсийн хэрэгцээний төлөө,
Тэр чимээгүй үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан.
Эцэгийн хүсэл, хүмүүсийн хэрэгцээний төлөө,
Тэр чимээгүй үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


02/03/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Библийн талаар I” (Эшлэл 4)


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.