31/08/2018

Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл


(Эхлэл 9:1-6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.
Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
… … … …
Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан үерээр ертөнцийг сөнөөж байх үед түүндээ амьдарснаар найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн найман хүнтэй гэр бүлээс бусад бүх хүн төрөлхтөн болоод газар дэлхий дээрх бүх амьд амьтан устгагдсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь зарим нэг зүйлийг хэлсэн. Эдгээр зүйлс нь Бурханы түүнд хайрласан зүйл болон мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл болон амлалт бөгөөд энэ нь мөн хүмүүсийг шагнах Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр Ноа нь төгс хүн эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, тэр Бурханы талаар хэр ихийг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилтай зохицож, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн.

30/08/2018

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан


(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.
Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

(Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

29/08/2018

Магтан дуу 2018 “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” Эцсийн өдрүүд дэх Бурханы аврал

Магтан дуу 2018 “Хүн төрөлхтний амралт руу орох ганц зам” Эцсийн өдрүүд дэх Бурханы аврал Бурханы гэсгээлт, шүүлтээр хийх эцсийн цэвэрлэх ажилд бат зогссон хүмүүс эцсийн амралт руу орно. Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн хүмүүс Бурханаар авахуулж, эцсийн амралт руу орно. Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх. Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй. Энэ бол амралт руу орох цор ганц зам билээ. Зөвхөн энэ цэвэрлэгээ зөвт бус байдлыг арилгадаг. Энэхүү гэсгээлт, шүүлт хүний дуулгаваргүй байдлыг ил болгодог, Ингэж аврагдсаныг нь аврагдаагүйгээс, Үлдэх хүмүүсийг үлдэхгүйгээс нь салгана. Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх. Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй. Энэ бол амралт руу орох ганц зам билээ. Эцэст нь Бурхан мууг шийтгэж, сайныг шагнана. Хүнийг бүрэн цэвэрлэж, мөнхийн амралт руу оруулах төлөө. Энэ бол Бурханы ажлыг бүрэн болгох эцсийн, чухал шат юм. Хорон муу үлдвэл хүмүүс амралт руу орж чадахгүй. Түүнийг дууссаны дараа бүх хүн төрөлхтөн ариун болж, Бурхан амралт дотор амар тайван амьдарна. Зөвхөн энэ цэвэрлэгээ зөвт бус байдлыг арилгадаг. Энэхүү гэсгээлт, шүүлт хүний дуулгаваргүй байдлыг ил болгодог. Ингэж аврагдсан нэгнийг хараагдсанаас тусгаарлаж, Үлдсэн хүмүүсийг үлдээгүйгээс нь салгана. Шүүлт, гэсгээлтийн мөн чанар бол хүнийг эцсийн амралт руу ороход цэвэрлэх. Энэ ажилгүйгээр хүмүүс өөрийн төрөлтэй байж чадахгүй. Энэ бол амралт руу орох ганц зам билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

28/08/2018

Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.



(Эхлэл 3: 20-21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.
Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

Энэ гурав дахь ишлэлийг харцгаая, энэ нь Адамын Евад өгсөн нэрийн ард утга учир байгаа гэдгийг харуулдаг, тийм үү? Энэ нь Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг харуулж байна. Гэвч одоохондоо бид түүний юуг ойлгосон болон хэр их юм ойлгосныг судалж үзэхгүй, учир нь гурав дахь ишлэл дээр Миний хэлэлцэх гэж байгаа гол асуудал нь энэ биш юм. Тэгэхээр гурав дахь ишлэлийн гол утга нь юу вэ? “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичээсийн энэ мөрний талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгсийн ард байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг зүйлийг хэлж өгье. Өөрсдийн төсөөллөө өргөтгөн, Адам Ева хоёрын амьдарч байгаа Эден Цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэдэн дээр зочилж ирэхэд тэд нүцгэн байсан тул нуугдсан. Бурхан тэд нарыг хараагүй бөгөөд Тэр тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж тэд хэлсэн. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхлээгүй. Тэгвэл Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийсэн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байдаг: “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Одоо та нар Бурхан тэдний хувцсыг хийхдээ юу ашигласныг мэдэж авав уу? Бурхан тэдний хувцсыг хийхдээ амьтны арьс ашигласан. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байсан. Энэ нь Бурханы хүнд зориулж хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар ч гэсэн хүн болгон өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрэв хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? Чи цааш нь ингэж хариулна: Бурхан хийсэн! Энэ бол гол санаа юм: Энэ хувцсыг Бурхан хийсэн. Үүнийг тэмдэглэхгүй байж болно гэж үү? Намайг ингэж тайлбарласны дараа та нарын оюун санаанд дүр зураг нь бууж байна уу? Бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь та нарт хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэхийн төлөө биш. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Гол зүйл бол арьсан дээл биш харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илчилсэн зан чанар, оршихуй болон эзэмшлийг хэрхэн мэдэх вэ гэдэг юм.

27/08/2018

Бурхан Еваг Бүтээсэн нь



(Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
Бурхан Еваг Бүтээсэн нь

(Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.

Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ нь тодорхой юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтдыг бүтээсний дараа Адам бүх амьтдыг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтдыг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол үнэн юм! Тэгвэл тэр эдгээр амьтдад яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн байх вэ? Энэ нь Бурхан Адамыг бүтээхдээ түүнд юу нэмсэнтэй холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонсов уу? Энд та бүхэнд ойлгомжтой байх ёстой бас нэг өөр чухал санаа байгаа: Адам эдгээр амьтдад нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд бичигдсэн. Би яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

26/08/2018

Бурханы Адамд өгсөн тушаал



(Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.
Бурханы Адамд өгсөн тушаал

Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

25/08/2018

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг)


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. ”