(Эхлэл 9:1-6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.
… … … …
Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан үерээр ертөнцийг сөнөөж байх үед түүндээ амьдарснаар найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн найман хүнтэй гэр бүлээс бусад бүх хүн төрөлхтөн болоод газар дэлхий дээрх бүх амьд амьтан устгагдсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь зарим нэг зүйлийг хэлсэн. Эдгээр зүйлс нь Бурханы түүнд хайрласан зүйл болон мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл болон амлалт бөгөөд энэ нь мөн хүмүүсийг шагнах Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр Ноа нь төгс хүн эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, тэр Бурханы талаар хэр ихийг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилтай зохицож, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн.




