18/10/2018

Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн



Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн
Библийн хоёр дахь ишлэлийг уншицгаая: “Мөн Бурхан, ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов” (Эхлэл 1:6-7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Сударт: “Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараа үр дүн нь юу байсан бэ? Ишлэлийн “Тэгэхэд Түүний хэлснээр болов” хэмээх сүүлчийн хэсэгт хариулт нь оршиж байгаа.

Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг бичсэн ба гайхалтай дүр зургийг буюу—Бурхан усыг захирч, хүн оршин тогтнож чадах орон зайг бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлсэн юм...

Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө нэн даруй гарч ирсэн ба тэд Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээрх ба доорх ус болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй мөн дээрх усаар мөн хангасан... Энд, Бүтээгч Өөрийн эрх мэдлийнхээ хүчээр усыг шилжүүлж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зургийг хараад хүн гөлөрч, мэл гайхаж, уулга алдан бишрэхээс өөр яаж ч чадахгүй.Бурханы үг, Бурханы хүч чадал, Бурханы эрх мэдлээр дамжуулан Бурхан өөр нэгэн агуу үйл хэргийг гүйцэтгэсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Бурханы үйл хэргийг тайлбарлахын тулд судрыг ашиглацгаая: Бурхан Өөрийн үгийг хэлсэн ба Бурханы эдгээр үгийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан ба энэ нь энгийн мэдрэмж дэх өөрчлөлт байгаагүй, харин хов хоосон нь ямар нэг зүйл болж орлуулагдсан явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгийн улмаас хов хоосноос ямар нэг зүйл болсон ба цаашлаад энэ мөчөөс эхлээд энэ нь Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байсан. Энэ ишлэл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл байсан ба энэ нь Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийн суурийг тавьснаас хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр байсан бөгөөд энэ нь Түүний хувьд дахиад нэг гайхалтай өдөр байсан: Тэр гэрлийн дотор алхсан, Тэр огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба Түүний үйл хэрэг, Түүний эрх мэдэл, Түүний хүч чадал нь шинэ өдөр ажиллаж эхэлсэн...

17/10/2018

Чуулганы кино “Арван долоотой? Ямар чөтгөр нь вэ!” Эзэнийг дагаж загалмайн замаар явна Монгол хэлээр


христийн кино “Арван долоотой? Ямар чөтгөр нь вэ!” Эзэнийг дагаж загалмайн замаар явна Монгол хэлээр
“Жаал аа! Коммунист Нам бол бурхангүй үзэлтэй, бас Бурханд итгэхийн эсрэг байдгийг чи мэдэх үү? Хятадад чиний итгэчих ямар Бурхан байгаа юм дээ? Тэр Бурхан чинь хаана байгаа юм?” “Чамайг залуу болохоор биднийг зөөлөн хандана гэж битгий санаарай! Бурхандаа итгэсээр байвал чи үхэж л таарна даа!” Хөх няц болсон энэ залуу хүү дээр Хятадын Коммунист намын цагдаа гартаа цахилгаан саваа барьсаар яаран ирэв. Энэ залуу хүүгийн нэрийг Гао Лианг гэдэг, тэрээр тухайн жил 17 настай байсан юм. Түүнийг Хятадын Коммунист цагдаа баривчлах үед тэрээр нэг ахын хамт сайн мэдээ түгээгээд харьж явсан юм. Гурван өдөр, гурван шөнийн турш цагдаагийнхан түүнд идэх юм өгөөгүй бөгөөд унтуулсан ч үгүй. Тэд түүнийг байцааж, хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдон, хэрцгийгээр эрүүдэн шүүжээ. Тэр ч бүү хэл тэд түүний эрүү, хоёр гар, биеийнх нь доод хэсгийг цахилгаан бороохой ашиглан цохиж байв. Түүнийг Бурханаас урваж, чуулганы санхүүгийн эх үүсвэр, удирдагчидтай холбоотой мэдээллийг тэдэнд өг гэж хүч хэрэглэн, айлган сүрдүүлэхээр тэд оролджээ. Ингэхдээ тэд мөн эцэг эхийг нь баривчилж, сургуулиас нь хөөлгөнө гэж заналхийлэв. Зорилгодоо хүрч чадаагүй Хятадын Коммунист засгийн газар түүнд нэг жил хөдөлмөрөөр ахин хүмүүжих шийтгэл оноосон юм. Шоронд байх хугацаандаа Гао Лианг ажлын хэрээс хэтэрсэн шаардлагуудыг тэвчиж байсан төдийгүй мөн доромжлуулж, тамлуулж байлаа. Шоронд Гао Лиангийн туулсан зүйлийг газар дээрх там гэж л нэрлэж болно. Энэхүү зовлонт цэвэршүүлэлтийн үеэр Гао Лианг Бурханд залбирч, Бурханд найдсан юм. Төгс Хүчит Бурханы үгс Бурханы санаа зорилгыг ойлгоход нь түүнийг гэгээрүүлжээ. Энэ нь түүнд итгэл, хүч чадал өгч, түүнийг замчилсан учир тэр шоронд нэг жилийг туулж гарч чадсан юм. Хятадын Коммунист засгийн газрын хавчлага, баривчилгаа Гао Лиангийн зүрхэнд сийлэгдэн үлдсэн билээ. Тэрээр Хятадын Коммунист засгийн газрын ёрын муу мөн чанарыг, мөн Бурханы эсрэг дайсагналыг тодорхой харж, гүнээ мэдэрчээ. Сатаны эрх мэдэл ноёрхсон энэ дэлхий дээр зөвхөн Бурхан л хүнийг хамгийн ихээр хайрладаг юм. Зөвхөн Бурхан хүнийг аварч чадна. Түүний итгэл болон Бурханыг дагах хүсэл нь улам бүр шийдэмгий боллоо. Эдгээр шалгалт, гай зовлон нь түүний амийн өсөлт болоод хөгжлийн төлөөх үнэ цэнэтэй эрдэнэ гэж Гао Лианг хэлдэг. Энэ бол 17 насанд нь Бурханы түүнд барьсан онцгой бэлэг байсан юм …

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов


Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3-5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” хэмээн Бурханыг хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч үйлдвэрийг эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон. Энэ нь Бурханы өдөр хэмээн нэрлэсэн гэрэл байсан бөгөөд хүний оршин тогтнол одоо ч үүнээс хамаарсаар байгаа. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин тогтнолыг тунхагладаг ба энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг дахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет бус эсвэл хоосон биш харин энэ нь хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “дэлхий ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба газар дэлхийн гүнд л харанхуй байв” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүссэн ба Бурханы эрх мэдэл болон ярианы улмаас бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илрэн гарсан. Тун удалгүй Бурхан гэрэл болон харанхуйг салахыг тушаасан... Бурханы үгийн улмаас бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэтгэгдсэн... Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэсэн ба харанхуйг Тэр “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр үеэс эхлээд Бурханы бүтээхийг хүссэн дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон ба энэ нь эхний өдөр байсан гэж Бурхан өгүүлсэн юм. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл байсан, мөн Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлыг Өөрийнх нь бүтээсэн энэ дэлхийд харуулсан эхний тохиолдол байсан билээ.

16/10/2018

“Хаалга тогшиж байна” киноны клип: Эзэнийг угтан авахдаа ямар алдааг хамгийн амархан гаргадаг вэ?

Шашны хүрээн дэх олон итгэлтэй хүмүүс пасторууд, ахлагчдын хэлдэг “Бурханы бүх үг болон ажил Библид байдаг. Бурханы ямар ч үг Библиэс гадна гарч ирэх боломжгүй” гэсэн үгэнд итгэдэг. Гэхдээ энэ баталгаанд библийн үндэслэл байна уу? Эзэн Есүс эдгээр үгийг хэлсэн үү? Илчлэлд “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” хэмээн олон удаа зөгнөсөн байдаг. Эзэний үг үүнийг маш тодорхой хэлдэг: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ дахин ярих болно. Эзэний ирэлтийг угтан авах хэрэг явдал дээр, хэрвээ бид Библиэс холдож, Сүнс чуулгануудад юу айлдаж буйг эрж хайхгүй бол Эзэнийг угтан авч чадах уу?   

14/10/2018

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг” Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, шаналал дундах тэднийг энхрийлж Халамжит бас хүчирхэг гараа сунгасан Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна Таны хайр, өршөөл бидэн дээр байна Таны суу алдарт царай тань харагдаж байна Өнө удаан завхарсан энэ дэлхийд Таны гэрлийн цацраг одоо тусаж байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, шаналал дундах тэднийг энхрийлж Халамжит бас хүчирхэг гараа сунгасан Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ, Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ, Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна (Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ,) Энэ дэлхий мөхөж байна, (Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая) (Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна.) Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ,Oh oh oh Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Oh oh oh Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/10/2018

Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь



(Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –”Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.
Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь

(Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, “Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: “та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

Одоо бид дээрх бичвэрийн ишлэлийг авч үзэцгээе. Эхний ишлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь ишлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр ишлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдахыг та нар төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ?

12/10/2018

Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс


(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, “Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –”Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.

Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амилалын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амилалын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амилалын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, –Энх тайван та нарт байх болтугай гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан.