Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
14/10/2018
Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”
13/10/2018
Есүс дахин амилсныхаа дараа талх идэж Бичвэрийг тайлбарласан нь
(Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, –”Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.
(Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, “Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: “та нарт энд ямар идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.
Одоо бид дээрх бичвэрийн ишлэлийг авч үзэцгээе. Эхний ишлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь ишлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр ишлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдахыг та нар төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ?
12/10/2018
Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс
(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томасын хамт байхад Есүс ирж, хаалга хаалтай байсан ч голд нь зогсоод, “Энх тайван та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст хандан “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь” хэмээгээд; “энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий”. Томас Түүнд хариулт өгөн, –”Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст “Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэжээ.
(Иохан 21:16-17 ) Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд “Надад хайртай юу?” гэхэд Тэр, “Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд хандан “Миний хонийг хариул” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос “Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, “ЭЗЭН минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ.
Эдгээр ишлэлүүдийн өгүүлж буй зүйлс нь Өөрийн амилалын дараа Эзэн Есүсийн хийсэн болон Өөрийн шавь нартаа хэлсэн зүйл байсан. Эхлээд Эзэн Есүсийн амилалын өмнөх болон дараах байдлын хоорондох ялгааг авч үзэцгээе. Тэр өнгөрсөн өдрүүдийн Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эзэн Есүсийн амилалын дараах байдлыг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “Есүс ирж, хаалга хаалттай байсан ч, голд нь зогсоод, –Энх тайван та нарт байх болтугай гэв.” Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа больж сүнсэн бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байсан ч Тэр хүмүүсийн дунд зогсож, тэдэнд Өөрийгөө харуулж чадаж байсан. Энэ бол дахин амилсны дараах Эзэн Есүс болон амиллаас өмнө махан биетэй амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондох хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр үеийн сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн харагдах байдлын хооронд ямар ч ялгаа байгаагүй боловч тэр үеийн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс дахин амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, ойлгомжгүй байсан.
11/10/2018
Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
1. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт
(Mарк 3:21-22) Түүний хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг” гэв.
2. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн Хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.
(Maтай 23:13-15) Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Та тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог. Дээр хоёр салангид ишлэл байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт.
Библи дэх Фарисайчуудын Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаарх үнэлгээ ийм байсан: “Тэр галзуу болжээ. ... Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг.” (Марк 3:21-22). Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон Фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлээс харсан болон сонссон зүйлээсээ хийсэн, Түүний талаарх тэдний дүгнэлт юм. Хэдийгээр тэдний дүгнэлт нь харваас шударга ёсны нэрийн өмнөөс хийгдсэн бөгөөд үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний их зан нь бүр тэдний хувьд ч барихад хэцүү байсан. Тэдний Эзэн Есүсийг үзэн ядсан галзуурсан мэт энерги нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг хорсолтой уг чанарыг нь илчилсэн юм. Тэдний Эзэн Есүсийг шүүн хэлсэн зүйлс нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан болон үнэнд дайсагнасан балиар, хорсолтой уг чанараас үүсэн гарсан юм.
Labels:
Ариун Сүнс,
БИБЛИ,
ЕСҮС,
Үнэн,
Эзэн
10/10/2018
Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь
1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь
(Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.
Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.
“Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.”
09/10/2018
Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд Тушаалууд
1. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) Завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)
2. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)
3. Тушаалууд
(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.
Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа, Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм.
08/10/2018
Чуулганы кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу? Монгол хэлээр
Чуулганы кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу? Монгол хэлээр Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа. 2008 онд их мөнгө олох мөрөөдөл өвөрлөн нөхрийн хамт Япон улсыг бүсгүй зорьжээ. Хэдэн жилийн дараа түвэгтэй, хүнд ажлын дарамт, хэт олон цаг ажилладагаас шалтгаалж Ду Жуан ухаан алдан унасан байна. Эмнэлгийн шинжилгээний хариу түүнийг өмнө байгаагүйгээр сэтгэлээр унагасан боловч, Ду Жуан мөрөөдлөө биелүүлэх санаанаасаа буцсангүй. Өвчтэй боловч үргэлжлүүлэн ажилласаар л байв. Яваандаа бие сэтгэл зовсоноосоо болж, яалт ч үгүй мөнгөний төлөө улайрахаа зогсоосон байна. Өвдөж зовох үедээ тэр, “Ингэхэд хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгөний төлөө амьдралаа золих зөв үү? Мөнгөний төлөө амьдрал аз жаргалтай байж чаддаг уу?” гэх зэргээр эргэцүүлэн бодоход хүрчээ. Ийм бодол үргэлж эргэлдэх болсоноос хойш тун удалгүй Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирсэн байна. Төгс Хүчит Бурханы үгнээс хүний амьдралын зовлон зүдгүүр юунаас эхтэйг, хүн юуны төлөө амьдрах ёстойг, амьдралаа утга учиртай болгохын тулд хэрхэн амьдрах ёстойг Ду Жуан ойлгож авчээ... Туулсан энэхүү амьдралаа бодох бүрдээ Ду Жуан сэтгэл хөдлөн санаа алддаг билээ. Энэхүү өвчин хууч нь түүнийг зовлон зүдгүүрээс ерөөл олж авахад хүргэсэн юм!
Subscribe to:
Comments (Atom)




