1. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) Завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)
2. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)
3. Тушаалууд
(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.
Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа, Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм.



