08/10/2018

Дал дахин долоон удаа уучлах Эзэний Хайр



1. Дал дахин долоон удаа уучлах

(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, “Их Эзэн минь, ах минь миний эсрэг хэчнээн удаа нүгэл үйлдэж, түүнийг нь уучлах ёстой вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.

2. Эзэний Хайр

(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

Эдгээр хоёр ишлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.
Дал дахин долоон удаа уучлах Эзэний Хайр

Бурхан махбодтой болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан—Тэр энэ эрин үед онцгой ажлыг болон Өөрийн илэрхийлэхийг хүссэн зан чанарыг авчирсан. Тэрхүү хугацаанд хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурханы энэ эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагдсан. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй юм. Түүний хэлсэн зүйл болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үетэй холбоотой байв. Тэр үүнийг хүний аргаар, хүний хэлээр хэлсэн үү эсвэл бурханлаг хэлээр хэлсэн үү гэдгээс үл хамааран—ямар ч аргаар эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй—Түүний зорилго нь, Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох болон хүмүүст тавих Түүний шаардлага юу болохыг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байв. Иймээс Нигүүслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэлийг ашиглаж байсныг бид харж болно. Үүнээс ч илүүгээр бид хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалж байсан энгийн хөтчийн өнцгөөс Түүнийг хардаг. Ийм байдлаар ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл юм. Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно, илүү нигүүлсэнгүй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинаар илүү бодитой үр дүнд хүрэх боломжтой болсон. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах гэдэг илэрхийлэл нь энэ зүйлийг үнэхээр тодорхой болгодог. Энэ илэрхийлэл дэх тооны биелүүлэх зорилго нь тэр үед Эзэн Есүсийн үүнийг хэлсэн цаад шалтгааныг хүмүүст ойлгуулахын тулд байсан.

06/10/2018

Христийн чуулганы магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол”


Христийн чуулганы магтан дуу “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол” Бурхан шүүлтийн ажлаа хийхдээ Хоёр, гуравхан үгээр Хүний уг чанарыг тодорхой болгодоггүй Харин аажмаар удаан хугацааны турш илчилж, харьцаж, засдаг Энэ төрлийн анагаалтыг энгийн үгээр орлуулж болохгүй, Харин хүнд огт байдаггүй үнэнээр орлуулдаг Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг Зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж, Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг Шүүлтийн ажил нь хүнд Бурханы дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын талаар мэдлэг өгдөг Энэ нь түүнд Бурханы ажлын хүсэл, зорилго, хүний ойлгохгүй нууцлаг байдлын тухай заадаг Ингэснээр хүн өөрийн гэмт завхрал, муу муухайгаа олж хардаг Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг Зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж, Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг Бурханы ажлын эдгээр үр нөлөөг Шүүлтийн ажил л авчирдаг Бодит байдалд, Энэ бүхэн Бурханы үнэн, зам болон амийг Түүнд итгэсэн хүн бүрт нээж өгөхийн төлөө билээ Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм Зөвхөн ийм ажлыг шүүлт гэж үздэг Зөвхөн ийм шүүлтээр л хүн Бурханыг зүрхээрээ болон амаараа дуулгавартай дагаж, Түүний тухай жинхэнэ мэдлэгийг өгдөг “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл

(Matай 18:12-14) Чи хэрхэн тунгааж байна? Хүн зуун хоньтой, тэдний нэг нь төөрч явсан бөгөөд тэр ерэн есөн хоньтой үлдэх атал уул руу явж, төөрсөн нэг хонийг эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол, та бүхэнд үнэнийг хэлэхэд тэр төөрч яваагүй үлдсэн ерэн есөн хониноосоо ч илүү баярлах болно. Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх таны Эцэгийн хүсэл биш юм.
Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл

Энэ бол зүйрлэл—энэ ишлэлээс хүмүүс ямар мэдрэмжийг мэдэрч байна вэ? Энэ зүйрлэлийг илэрхийлсэн арга зам нь хүний хэлний уран дүрслэлийг ашигласан; энэ нь хүний мэдлэгийн хүрээн дэх зүйл юм. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйлийг хэлсэн бол энэ нь Бурхан юу болохтой үнэхээр зохицохгүй зүйл гэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед хүний Хүү энэ ишлэлийг дамжуулах үед энэ нь хүмүүст аятайхан, дулаахан бөгөөд ойр дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний хэлбэртэйгээр гарч ирэх үедээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхдээ маш тохиромжтой зүйрлэлийг ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы дуу хоолойг болон тухайн эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл Тэр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн. Хэрэв нэг хонь алга болбол, үүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх болно. Энэ нь, энэ удаа хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор ажиллах Бурханы ажлын зарчмыг төлөөлдөг. Бурхан тэр ажилд хандах Өөрийн шийдэмгий байдал болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигласан юм. Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв.

04/10/2018

Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн (Монгол хэлээр)

Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс:ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн (Монгол хэлээр) Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна. Сарын турш үргэлжлэх сэнхрүүлэх тэмцлийн үеэр Хятадын Коммунист албан тушаалтнууд, нийгмийн ухааны институтийн профессорууд, цагдаагийн академийн илтгэгчид, сэтгэл судлаачид болоод санваартнууд ээлжлэн тэмцэл хийдэг. Тэд бурхангүй үзэл, материализм, шинжлэх ухааны мэдлэг, уламжлалт соёл болоод янз бүрийн цуу үг, төөрөгдөл ашиглаж Жан Миндао болоод Христэд итгэгчид нийт найман хүнийг хүчээр сэнхрүүлж өөрчлөхөөр оролддог. Бурханыг үгүйсгэж, Түүнээс урвахын тулд гэмшлийн мэдүүлэгт гарын үсэг зурахыг коммунистууд тэдэнд тулгах гэж оролдох бөгөөд Христэд итгэгчдийг баривчлахад Коммунист Намд үйлчлэхийг шахдаг. Жан Миндао болоод бусад хүн Бурханы үгэнд найдах бөгөөд залбирлынхаа хүчинд эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг үндэслэлтэйгээр няцааж үүний улмаас Хятадын Коммунист Намын аюултай хүчин тэр чигтээ ичгэвтэр ялагдал хүлээнэ. Дарийн утаагүй энэхүү дайнд төөрөгдлийг үнэн ялж шударга ёс муу бүхнийг дийлнэ. Бурханд найдсаны хүчээр Жан Миндао бусдын хамт Сатаны муу ёрын хүчийг ялах бөгөөд Бурханд алдартай, хангинасан гэрчлэл хийдэг.

03/10/2018

Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн


1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн

Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү ишлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.

02/10/2018

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Шалгалтын дараах Иов
(Иов 42: 7-9) Ехова Иовд эдгээрийг ярьсны дараа, теман хүн Елифазад хандан, “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.

(Иов 42:10) Тэгээд Ехова Иовыг түүний найз нөхдийнхөө төлөө залбирах үед эргэн сайтар харж: Тэрээр Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгсөн.

(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган үхэр буулга мөн нэг мянган эм илжигтэй байсанд эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг адислав.

(Иов 42:17) Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг байхад мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг

Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг батлан харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэй зүйлээр дуудаагүй ч гэсэн ч энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовоор хичнээн бахархаж байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгний цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгний талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ ишлэл дэх Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна.” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг Тэр хүлээн зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр нууж хаахгүйгээр баталгаажуулсан анхны тохиолдол байсан юм.

01/10/2018

Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог”

Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог” Энэ эрин үед Бурхан үүнийг хэрэгжүүлнэ: бүгд Түүний үнэнийг хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулж, зүрхээрээ Түүнийг хайрлана. Бурханы үг бол тэдний амийн үндэс. Тэд бүгд Бурханаас эмээдэг зүрхтэй. Бурханы үгийг хэрэгжүүлснээр тэд Бурхантай хамт хаанчилна. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Бурханы үг хүнийг захирдаг. Бурханы үг бол хүнс ба хүч чадал. Идвэл сайхан мэдрэмжийг авна. Идэхгүй бол чи явах замаа олохгүй. Библид, “Хүн зөвхөн талхаар бус, Бурханы амнаас гарах үгээр амьдарна” гэж хэлсэн. Одоо Бурхан үүнийг чамд хэрэгжүүлнэ. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Энэ эрин үед Бурхан зөвхөн үгийг ашиглан бүгдийг захирдаг. Хүмүүс шүүгдэж, төгс болгуулж, Түүний хаанчлалд орж чаддаг нь бүгд Түүний үгнээс болдог. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Өдөр бүр Бурханы үгийг уу. Өдөр бүр Бурхан үгийг ид. Дотор нь байгаа үнэнийг бүү орхиорой. Тэгвэл чи төгс болгуулна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос