1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү ишлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.





