03/10/2018

Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн


1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн

Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү ишлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.

02/10/2018

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Шалгалтын дараах Иов
(Иов 42: 7-9) Ехова Иовд эдгээрийг ярьсны дараа, теман хүн Елифазад хандан, “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.

(Иов 42:10) Тэгээд Ехова Иовыг түүний найз нөхдийнхөө төлөө залбирах үед эргэн сайтар харж: Тэрээр Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгсөн.

(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган үхэр буулга мөн нэг мянган эм илжигтэй байсанд эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг адислав.

(Иов 42:17) Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг байхад мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг

Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг батлан харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэй зүйлээр дуудаагүй ч гэсэн ч энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовоор хичнээн бахархаж байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгний цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгний талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ ишлэл дэх Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна.” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг Тэр хүлээн зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр нууж хаахгүйгээр баталгаажуулсан анхны тохиолдол байсан юм.

01/10/2018

Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог”

Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог” Энэ эрин үед Бурхан үүнийг хэрэгжүүлнэ: бүгд Түүний үнэнийг хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулж, зүрхээрээ Түүнийг хайрлана. Бурханы үг бол тэдний амийн үндэс. Тэд бүгд Бурханаас эмээдэг зүрхтэй. Бурханы үгийг хэрэгжүүлснээр тэд Бурхантай хамт хаанчилна. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Бурханы үг хүнийг захирдаг. Бурханы үг бол хүнс ба хүч чадал. Идвэл сайхан мэдрэмжийг авна. Идэхгүй бол чи явах замаа олохгүй. Библид, “Хүн зөвхөн талхаар бус, Бурханы амнаас гарах үгээр амьдарна” гэж хэлсэн. Одоо Бурхан үүнийг чамд хэрэгжүүлнэ. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Энэ эрин үед Бурхан зөвхөн үгийг ашиглан бүгдийг захирдаг. Хүмүүс шүүгдэж, төгс болгуулж, Түүний хаанчлалд орж чаддаг нь бүгд Түүний үгнээс болдог. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Өдөр бүр Бурханы үгийг уу. Өдөр бүр Бурхан үгийг ид. Дотор нь байгаа үнэнийг бүү орхиорой. Тэгвэл чи төгс болгуулна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

30/09/2018

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй баримт байдаг, өнөөдөр бид үүнд анхаарал хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг харж эсвэл Бурханы үгийг өөрийн чихээр сонсож байгаагүй ч гэсэн Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Энэ нь,өмнө дурдсанаар, “Еховагийн нэр алдаршсан байх ёстой” хэмээх байсан юм. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй мөн шалтгаангүй байсан. Иов өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийг Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, түүний шийдсэн бүхэн, түүний зүрх сэтгэлдээ шийдсэн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, тэр Бурханаас түүний төлөө ямар нэг зүйл хийхийг эсвэл түүнд ямар нэг зүйл өгөхийг гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг зүйлийг олж авах болно гэсэн туйлширсан хүслийг тэр өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлийн улмаас байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаарч байгаагүй. Бурхан хүмүүсийг ерөөж эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхээс үл хамааран, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлаас үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд, хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч гэсэн мөн Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны элдвийн байдал нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлоос үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдлүүд нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан.

29/09/2018

Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй


Иов Бурханыг чихээрээ сонссон нь
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

(Иов 9:11) “Хараач, би Түүнийг явуулж байна, Түүнийг харж чадахгүй байна; Тэр хажуугаар зөрөх боловч би Түүнийг хүрэлцэж чадахгүй байна.”

(Иов 23:8-9) “Би урагшлахад Тэр тэнд байхгүй; ухрахад би Түүнийг ойлгож чадахгүй байна; Зүүн гар талд Тэр ажиллаж байх ч, би Түүнийг харж чадахгүй; Тэр Өөрийгөө надад харагдахааргүй баруун гар талд нуудаг.”

(Иов 42:2-6) “Би Таныг бүгдийг хийж чадна гэдгийг мэднэ, ямар ч бодол Танд нуугдаж байж болохгүй. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг хүн хэн бэ? Тиймээс миний хувьд гайхамшигтай байсан зүйлсийг би ойлгоогүй болохоо хэлсэн юм. Сонсогтун, би Танаас гуйж байна, би хэлэх болно: Би Таныг Өөрийгөө харуулахыг гуйж байна. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байнав”.
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч, Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Эдгээр үгний тулгуур нь юу вэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлс Бурханаар захирагддагийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах ишлэл байна: Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байна (Иов 42:5-6). Эдгээр үгнээс бид, Бурханыг өөрийн нүдээр харахаас илүү, Иов Бурханыг үлгэр домгоос сурсаныг мэдэж болно.

28/09/2018

Иовын гэрчлэл хойч үеийнхэнд өгөгдсөн анхааруулга болон гэгээрэл

Иовын гэрчлэл хойч үеийнхэнд өгөгдсөн анхааруулга болон гэгээрэл

Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ хүмүүс мөн Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналалд цаашид зовнихгүй бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болох юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд цаашид санаа зовохгүй бөгөөд Бурханы шалгалт ирэхийг цаашид эсэргүүцэж, голохгүй. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлэх түүний гэрчлэл нь хүмүүст асар их тус дэм, зоригжуулалтын эх сурвалж болсон билээ. Иовоос тэд өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр авчирч, ялж чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугатаалгахын тулд тэд амиа алдах байсан ч хамаагүй зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол тэд хэзээ ч Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө салгаж чадахгүй мөн тэд хэзээ ч Сатаны хүчирхийлэл, дайралтаас зугатаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, зөв шударга л бол Бурханаас эмээж муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадна гэдгийг энэ нь тэдэнд сургадаг; тэд зөвхөн Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадах л юм бол хэзээ ч Сатанаар хянагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна–зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм.

27/09/2018

Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа


Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй, эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, хэдийгээр Иов Бурханы нүдээр өөлөх өөгүй, зөв шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтанд дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог—энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм.