23/09/2018

Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт


Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил ч байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш хатуу байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч нуулгүйгээр батлан харуулсан—үнэн нь энэ юм. Хэрвээ Иов соригдоогүй байсан бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй байсан бол Иовыг “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтанд өртөхөөсөө өмнө Иов “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи Иовыг хэтрүүлж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгддөг учраас тэр Бурханы нэрийг үгүйсгэхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, эсвэл хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов өөрийн : “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үнэнч шударга чанарыг хадгалсаар байж чадсан. Иовын зан төлөвтэй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог.

22/09/2018

Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)

Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.
Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)

a. Бурханы хэлсэн үгс

(Иов 2:3) ЭЗЭН Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

(Иов 2:6) Тэгээд ЭЗЭН, Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.

b. Сатаны хэлсэн үгс

(Иов 2:4-5) Мөн Сатан ЭЗЭНд хариулж,“Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар

(Иов 2:9-10) Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

(Иов 3:3) Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.

约伯宝爱神的道超过了一切

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн

21/09/2018

Сатан Иовыг анх удаа уруу татсан нь ( малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)


a. Бурханы хэлсэн үгс

(Иов 1:8) Тэгээд ЭЗЭН Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

(Иов 1:12) Тэгээд ЭЗЭНн Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр гэв. Тэгэхэд нь Сатан ЭЗЭНий дэргэдээс явав.

b. Сатаны хариу

(Иов 1:9-11) Дараа нь Сатан ЭЗЭНд хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.
Сатан Иовыг анх удаа уруу татсан нь ( малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)
Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрснөөр Иовын итгэл төгс болно
Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд ЭЗЭН Сатанд, Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү?

20/09/2018

Иовын талаарх Бурханы үнэлгээг Библид тэмдэглэсэн нь


(Иов 1:1) Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.
Иовын талаарх Бурханы үнэлгээг Библид тэмдэглэсэн нь

(Иов 1:5) Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.

(Иов 1:8) Тэгээд ЭЗЭН Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
Эхлээд бүгдээрээ нэг дэх ишлэлийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, бузар мууг цээрлэдэг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй (Иов 1:8). Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын биеэ авч явах байдал болон зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөв болон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн зан араншин болон учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.

19/09/2018

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Ехова Бурханы болон Ионагийн хоорондох энэ яриа нь гарцаагүй хүн төрөлхтний төлөөх Бүтээгчийн жинхэнэ мэдрэмжүүдийн илэрхийлэл юм. Нэг талаар энэ нь, Түүний дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлснээр, “Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь өнгөцхөн ойлголтоос хамаагүй өөр байсан. Тэр зөвхөн хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй Тэр мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг—өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуучууд байгааг мэдэж байсан. Энэ нь хүн төрөлхтний талаарх Бурханы гайхалтай ойлголтын бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ яриа нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Энэ нь Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд... их хот Ниневег Би хэлтрүүлэх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг буруушаасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.

18/09/2018

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд


Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд
Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй... Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд... Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний хөлийн мөр хөнгөн; Түүний дуу хоолой намуухан бөгөөд уянгалаг; Түүний хэлбэр шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг; Түүний төрх байдал нь үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг.

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун


Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг
Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүс гэмшихэд Бурхан, энэ хоёр туйлын-эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, илчилсэн ба Бурханы мөн чанарын бодит байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Хүмүүсийг тэвчдэггүй нь Бурхан биш эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй биш; харин тэд Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд хүмүүс өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа Тэр хүмүүсийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд Тэр хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, энэ тохиолдолд Тэр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах хорон муу байдал нь Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, өөрсдийн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах байдалд Түүний хандлага тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа гарч, гар дахь хүчирхийллээ хаясан цагт Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх болно.