Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил ч байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш хатуу байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч нуулгүйгээр батлан харуулсан—үнэн нь энэ юм. Хэрвээ Иов соригдоогүй байсан бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй байсан бол Иовыг “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтанд өртөхөөсөө өмнө Иов “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи Иовыг хэтрүүлж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгддөг учраас тэр Бурханы нэрийг үгүйсгэхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, эсвэл хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов өөрийн : “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үнэнч шударга чанарыг хадгалсаар байж чадсан. Иовын зан төлөвтэй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог.






