18/09/2018

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд


Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд
Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй... Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд... Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний хөлийн мөр хөнгөн; Түүний дуу хоолой намуухан бөгөөд уянгалаг; Түүний хэлбэр шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг; Түүний төрх байдал нь үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг.

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун


Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг
Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүс гэмшихэд Бурхан, энэ хоёр туйлын-эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, илчилсэн ба Бурханы мөн чанарын бодит байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Хүмүүсийг тэвчдэггүй нь Бурхан биш эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй биш; харин тэд Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд хүмүүс өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа Тэр хүмүүсийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд Тэр хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, энэ тохиолдолд Тэр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах хорон муу байдал нь Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, өөрсдийн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах байдалд Түүний хандлага тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа гарч, гар дахь хүчирхийллээ хаясан цагт Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх болно.

16/09/2018

Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ

Сайн мэдээний Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг.

15/09/2018

Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно

Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно

Бурхан Ниневегийн хүмүүсийн эсрэг төлөвлөгөөгөө өөрчилсөн явдал нь ямар ч эргэлзээ эсвэл тодорхой бус байдал агуулаагүй. Чухамдаа энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болон хувирсан явдал юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл билээ. Бурхан Өөрийн үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болоод зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, ямар ч заль, мэх ерөөс холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан эсвэл хорон мууг агуулдаггүй. Тэдний ёрын муу үйл хэрэг Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Түүний уур хилэн Түүний мөн чанараас үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн алга болж, Тэр Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний илчилсэн бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ бүх өөрчлөлт нь Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайрлаж, өршөөдөг мөн чанар ч өөрчлөгдөөгүй. Хүмүүс ёрын муу үйл үйлдэж, Бурханыг доромжлох үед Тэр Өөрийн уур хилэнг тэдэнд хүртээх болно. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, Түүний уур зогсох болно. Хүмүүс зөрүүдээр үргэлжлүүлэн Бурханыг эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; Түүний уур хилэн тэднийг сүйрэх хүртэл нь бага багаар дарамтлах болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн эсвэл өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгаа эсэхээс үл хамааран хүний биеэ авч явах байдал, ааш зан, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлага нь Бурханы зан чанарын илчлэлээр дамжуулж юу илэрхийлэгдэхийг шийддэг. Хэрвээ Бурхан Өөрийн уур хилэнг нэг хүнд тасралтгүй учруулбал, энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурханыг эсэргүүцэж байдаг.

14/09/2018

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан


Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан
Хөмрөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Эдгээр хүмүүс тэнэг байгаагүй; тэд энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг тэд мэдсэн; тэдний ёрын муу чанар Ехова Бурханыг хилэгнүүлсэн ба Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс тэд удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Эдгээр хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. ...”

13/09/2018

Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн


(Иона 1:1-2) Одоо Еховагийн үг Амиттаигийн хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж түүний доторх оршин суугчдад хашхир. Учир нь тэдний ёрын муу нь Миний өмнө өгсөж ирэв” гэжээ.
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн

(Иона 3) Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж миний чамд айлтгах номлолыг тэдэнд номло” гэж хэлэв. Ингээд Иона босож Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдөр явж туулахаар үлэмж том хот байв. Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн “Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ” гэж хашгиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. Бурхан эргэж, харуусан, өөрийн аймшигтай ихээр шатаж буй уур хилэнгээ татаж биднийг устгахгүй байх эсэхийг хэн мэдэх вэ? Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.

12/09/2018

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм

Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадсан уу? Эцэстээ хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цорын ганц зан чанарын нэг тал юм. Бурханы доромжлолыг тэвчишгүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэ нь мөн цорын ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар нь Түүний хувийн төрөлхийн мөн чанар юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч энэ нь өөрчлөгддөггүй. Түүний төрөлхийн зан чанар нь Түүний дотоод мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлж байгаагаас үл хамааран, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй мөн Түүний зөвт зан чанар ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлхийн зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар болон байр суурь ч өөрчлөгддөггүй. Түүний мөн чанарт нь өөрчлөлт гарсан учраас эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр ууртай болдоггүй, харин Түүнд хандах хүний эсэргүүцэл нь Түүний зан чанарыг доромжилдог учраас уурладаг. Хүн Бурханыг аймшигтайгаар өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор, Түүнийг сорих үедээ хүн Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг шалгаж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, хүн Бурхантай тэмцэлдэх үед, хүн Бурханы уур хилэнг тасралтгүй шалгах үед—өөрөөр хэлбэл мөн нүгэл өргөн тархсан байх үед—Бурханы уур хилэн аяндаа илчлэгдэж, харагдах болно. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь хорон муугийн бүх хүч оршин байхаа болих болно гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдах болно гэдгийг энэ нь бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цорын ганц чанар бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цорын ганц чанар юм. Бурханы дархан чанар болон ариун байдлыг сорих үед, шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан Өөрийн уур хилэнг илгээх болно. Бурханы мөн чанарын улмаас, газар дээр Бурханыг сөрж, Түүнийг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж байгаа бүх хүчнүүд нь хорон муу, ялзармал, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас, Бурханы уур хилэн чөлөөлөгдөхийн хамтаар хорон муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.