![]() |
| Төгс Xүчит Бурханы үг|Хорин зургаа дахь айлдвар |
Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө өөрийн үгийг амласан бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан боловч хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад бүх хүмүүс хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг вэ? Яагаад хүн төрөлхтөн Намайг орхисон бэ? Яагаад хүн төрөлхтөн Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй вэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амссан ба Сионд байхдаа Би тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн.






