Showing posts with label УЛААН ӨНДӨГНИЙ БАЯР. Show all posts
Showing posts with label УЛААН ӨНДӨГНИЙ БАЯР. Show all posts

23/04/2019

УЛААН ӨНДӨГНИЙ БАЯРЫН ЖИНХЭНЭ УТГА УЧРЫГ ТА МЭДЭХ ҮҮ?

Улаан өндөгний баяр гэж юу вэ? Улаан өндөгний баярын үүсэл

Амиллын ням гараг ч гэж бас нэрлэгддэг Улаан өндөгний баяр бол загалмайд цовдлогдсоноос нь хойш гурав хоногийн дараа тохиолдсон Эзэн Есүсийн амиллыг тэмдэглэдэг баяр юм. Яг нарийн хугацаа нь жил бүрийн хавар өдөр, шөнө тэнцсэний дараах анхны тэргэл сарын дараагийн эхний ням гарагт болдог. Есүсийн амиллыг тэмдэглэж, хүн төрөлхтөнд Есүсийн авчирсан аврал болон найдварыг санахын тулд жил бүрийн 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд дэлхий дахины Христэд итгэгчид Улаан өндөгний баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Христэд итгэгчид бид Есүсийн амиллыг тэмдэглэж байх зуураа, Тэр золин авралын ажлаа аль хэдийн дуусгасан ч гэсэн яагаад үхлээс эргэн ирж, хүнд харагдсан юм бол гэдгийг мэддэг үү? Түүний амилал болон хүнд харагдсаны цаад утга учир юу вэ?

УЛААН ӨНДӨГНИЙ БАЯРЫН ЖИНХЭНЭ УТГА УЧРЫГ ТА МЭДЭХ ҮҮ?
Эзэн Есүс амилж, хүнд харагдсаны утга учир

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан.