06/07/2017

Зүүний Аянга-Хүн Хэний Төлөө Амьдрах Хэрэгтэй вэ?

Хүн Хэний Төлөө Амьдрах Хэрэгтэй вэ?

"Хүн хэний төлөө амьдрах хэрэгтэй нь тодорхойгүй байсан.

Одоо би хариултыг нь авсан."

Би байр суурь, алдар нэр хайж зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг байлаа.

"Бодит амьдралдаа өөрийн арга замаа дагасан ч

Бурханд хандсан залбирал сайхан үгсээр дүүрэн."

Итгэл, ирээдүй болон хувь заяанд суурилдаг, надад үнэн ба бодит байдал алга.

"Ёс заншил, дүрэм журам миний итгэлийг хязгаарладаг;
надад хий хоосноос өөр юу ч үлдээгүй."
"Хүний ёсоор амьдарч чадаагүй би 
намайг гэх Бурханы хайрыг хүртэх гавьяагүй."

"Бурханы хайрыг нөхөн төлөх хэрэгтэйг надад хэлж 
зүрх сэтгэл минь одоо сэрээгдсэн."
"Бурханд дуулгаваргүй байж, Түүний зүрх сэтгэлийг сүйтгэсэн,
ухамсаргүй байсныхаа төлөө өөрийгөө би үзэн ядаж байна."
"Би хэзээ ч Бурханы зүрх сэтгэлийн төлөө анхаарч байгаагүй;
Түүний үгийн талаар санаа тавьж байгаагүй."
Хүний мөсгүй байж би хэрхэн хүний тоонд орж чадах вэ?
"Сатанаар гүнзгий ялзруулагдсан гэдгийг минь 
Бурханы шүүлт надад харуулсан."
"Муу ёрын энэ ертөнц урхи, зангаар дүүрэн;
итгэгч юуг сонгох хэрэгтэй вэ гэдэг л үнэн"
"Өө, хүндэт Бурхан минь, намайг аврахын төлөө
Та чадах бүхнээ хийж, намайг үнэхээр хайрладаг."
Таны миний төлөө хийсэн зүйлийг би оюун санаандаа хадгалж явна.
"Бурханы зүрх сэтгэлд санаа тавих нь миний хүсэл.
Би үнэнийг эрэлхийлэх зорилготой."
"Өөрийгөө Бурханд зарцуулахын төлөө зориулж,
Түүний хайрыг буцаан төлөхийн тулд өөрийгөө өргөн барина"
Түүний хайрыг буцаан төлөхийн тулд өөрийгөө өргөн барина.
Хургыг Дагаж Шинэ Дуу Дуулъя номоос


🍀🌟🍀🌟Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ?


“Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт ёс суртахууны доройтолд живсэн. Тэд аль хэдийн Миний төлөвлөсөн хүмүүс биш болсон ба тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг зүүх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанаар булаагдсан, хүн төрөлхтний өөдгүй амьтад ба Сатан дотор нь амьдардаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс дор хаяж Миний оршин тогтнолд итгэдэггүй ба тэд Намайг ирэхэд угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжханаар хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, тэд хүчтэнд аялдах байдал гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Хүмүүс Миний ажлын талаар тэр ч байтугай Миний өнөөдрийн зорилгын талаар ямар ч мэдлэггүй учраас ийм байгаа юм. Би та бүхэнтэй шударгаар ярих болно – цаг нь ирэх үед Намайг бишрэн шүтдэг хүмүүсийн зовлон нь үүрэхэд та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй–тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна – иймээс ойртон ирж буй галын өдрүүдэд та нар Есүст зэмлүүлж байсан Фарисейчуудаас илүү хэцүүгээр, Мосесийг эсэргүүцсэн 250 удирдагчдаас илүү хэцүүгээр мөн сүйрлийн дүрэлзсэн галын дорх Содомоос илүү хэцүүгээр зовох болно. Мосес хадыг цохих үед, Еховагийн өгсөн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлийн улмаас болсон юм. Давид Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед– түүний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрсэн–энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Иов өөрийн малаа уулан дээр тараан алдаж, гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж түүний бие хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний суу алдрыг харах үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Петр, Есүс Христийг дагасан нь түүний итгэл байсан. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь мөн түүний итгэлийн улмаас байсан. Иохан, Хүний хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр сүүлчийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлтийг авч, Би хүний дунд Өөрийн ажлаа явуулахаар махан биетэйгээр эргэн ирснийг мэдэх үед энэ нь мөн л тэдний итгэлийн улмаас байх юм. Миний хатуу чанга үгээр цохиулж, ингэснээр тайвшруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлийн улмаас ингээгүй гэж үү? Надад итгэдэг ба бэрхшээл зовлон туулдаг хүмүүс, дэлхийн үгүйсгэлийг мөн хүлээн авч байгаа биш гэж үү? Миний үгийн гадна амьдардаг, сорилт бэрхшээлээс зугатаадаг хүмүүс дэлхий дээр урсгал даган амьдрахгүй байна гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адил. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагахгүй ч, тэд бол тэнгэрлэг диваажингийн гадаах гудамжаар тэнүүчлэх гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр та нарын амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ та нар дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрсдийн агшин зуурын таашаалаа та нар, зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хаах хаалт болгон үнэхээр ашиглаж чадах уу? Та нар гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ та нар Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Та нарын итгэл хомс бөгөөд та нар одоо ч гэсэн, амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Би та нарт зөвлөгөө өгье: өөрсдийн бүхий л амьдралаа махан биеийн төлөө завгүй ажиллаж, дундыг баримтлан, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Надтай хамт чин сэтгэлээсээ өнгөрөөсөн нь илүү дээр. Миний гэсгээлтээс зугатах хүртэл өөрийгөө тийм их эрхэмлэн хайрлах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр зөвхөн үүрд мөнхийн ичгүүр хямралыг олж авах нь ямар зорилгын төлөө юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлэхгүй юм. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Би, Иовын Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний магтаал сайшаалыг хүртэх болно, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба амьдарч байх үедээ та нар гарцаагүй Миний алдар сууг олох болно. Гэсэн хэдий ч ертөнцөд итгэдэг, чөтгөрт итгэдэг хүмүүс Содом хотын ард түмэн шиг хатуу зүрх сэтгэлтэй байдаг, тэдний нүднээс нь элсний ширхэг гоожиж, аманд нь чөтгөрийн өргөл байдаг. Тэдний хууртсан зүрх сэтгэл нь аль хэдийн энэ дэлхийг булаан авсан чөтгөрт эзэмдүүлж, тэдний бараг бүх бодол нь эртний чөтгөрүүдэд булаагдсан. Тиймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарахаа ч больсон. Тэдний хийж чадах бүхэн нь зүгээр л аргалах эсвэл маш хааш яаш шинжлэх бөгөөд учир нь тэд аль хэдийн Сатаны хоронд автсан.”🌹🌹 «Үг нь Махбодоор Илэрсэн»- номоос


Холбоотой зөвлөмж:Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                     Зүүний Аянга болг    Зүүний Аянга Facebook

No comments:

Post a Comment