31/07/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүн үүрэгтээ хэрхэн хандах ёстой тухай" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүн үүрэгтээ хэрхэн хандах ёстой тухай" Христэд итгэгчдийн үнэн түүх

“Тархитай нь булчинтайгаа захирдаг” гэж хэлдэг бөгөөд бусдаас онцгойрч, бишрэн хүндлүүлэхийг хичээх нь ихэнх хүний эрж хайдаг зүйл юм. Энэ киноны гол дүр ч ялгаагүй. Их сургуулийн оюутан асан, Бурханд итгэх болсныхоо дараа чуулганд, бусдаас өндөр хүндэтгэл хүлээж, онцгойрох боломж олгох үүрэг гүйцэтгэхийг үргэлж хүснэ. Ялихгүй жаахан үүрэг гүйцэтгүүлэхээр өгөхөд тэрээр сэтгэл гонсойж, сөрөг болж, байр суурь, нэр хүнд нь сэвтсэн мэт санагдаад, дуулгавартай байж чаддаггүй. Бурханы үгээр дамжуулан тэрээр зовлонгийнхоо үндсийг хэрхэн олж авсан бэ? Мөн эрэл хайгуулын талаарх үзэл бодолд нь байдаг асуудлыг хэрхэн танин мэдэж, өөрт нь оногдсон үүрэг бүрийг тайван хүлээж авах болсон бэ? Хэрэв та ч бас ийм зовлонд байнга унадаг бол гол дүрийн баатар өөрийн туршлагыг өгүүлж буйг үзээд, үүнийг хэрхэн даван туулсныг нь хараарай.

30/07/2020

Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил: Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн түүх (1-р хэсэг)


Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил: Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн түүх (1-р хэсэг)

Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс: “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17) гэж хэлсэн, мөн “Би хурдан ирнэ” (Илчлэл 22:7) гэж амласан. Хоёр мянган жилийн найдвар, хоёр мянган жилийн хүлээлт … үе үеийн Христэд итгэгчид Эзэн Есүсийн эргэн ирэхийг тэсэн ядан хүлээсээр ирсэн. Аврагч ирээд, хүн төрөлхтөнд бүрэн аврал авчраасай гэж бүх хүн хүсэн мөрөөссөн. Дэлхий яг түнэр харанхуйд автаж, Сатаны ёрын муу хүчин Бурханыг хамгийн хэрцгий, догшноор эсэргүүцэж байх үед харин ертөнцийн Зүүн зүгт, Хятадад үүр цайсан юм. 1991 оны тэрхүү ер бусын жилд бие махбодтой болсон хүний Хүү, Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, ажлаа хийхээр гэр чуулгануудад гарч ирлээ. Тэнд Тэр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ баримтат кино нь Төгс Хүчит Бурхан хэрхэн гэр чуулганууд дунд илэрч, ажлаа хийж, үгээ айлдаж эхэлсэн тухай үнэн түүхийг өгүүлэхээр зорьсон билээ. Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы өнөөгийн энэ үгийг хуваалцсанаар тэд аажмаар үнэнийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замыг олж авч, хүн төрөлхтөнд Ариун Сүнсний авчирсан жаргал, эрх чөлөөг эдлэх болсон билээ.



29/07/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Үүргээ хэрхэн авч үзэх вэ" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Үүргээ хэрхэн авч үзэх вэ" Христэд итгэгчдийн үнэн түүх

Гол дүрийн баатар Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үүргээ идэвхтэй биелүүлдэг боловч чуулганы ажлыг амин хувийн ажил хэрэг мэт удирддаг ажээ. Хариуцсан ах эгч нарыг нь өөр багт шилжүүлэх хэрэгтэй болоход тэрээр багийнх нь ажилд гарах үр нөлөөнд санаа зовж, маш их эсэргүүцнэ. Тэрээр өөрийнх нь зааж сургасан багийн гишүүд үлдээд, багийнх нь ажлыг урагшлуулах ёстой гэж үргэлж боддог бөгөөд тэднийг шилжихэд саад хийх гэж удаа дараа шалтаг гаргажээ. Эцэст нь тэр аминч зангаа хэрхэн хойш тавьж, үүрэгтээ хандах буруу хандлагаа өөрчлөх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл “Үүргээ хэрхэн авч үзэх вэ” хэмээх киног үзээрэй.

28/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 127


Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 127

Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй
Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх та нарын мэдлэг болон эгэл хар хүмүүсийн мэдлэгийн хооронд үлэмж ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан товлосныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэнд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулсан гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэнд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайд давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэнд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, таньж, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад үзэгдлийг ухаарах явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг бүрэн захирдаг эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл, хүн төрөлхтний хувь заяа Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг—байсан ч ингэснээрээ хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, таньж, дагаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос


27/07/2020

“Бүх зүйл Бурханы гарт байдаг” Христийн сүмийн дуу MV


“Бүх зүйл Бурханы гарт байдаг” Христийн сүмийн дуу MV

Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн:
Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлнэ,
үүнийг хэн ч өөрчилж чадахгүй, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.

Өмнө нь хэлсэн үг ч бай,
эсвэл хараахан хэлээгүй үг ч бай,
бүгд биелнэ, бүгд биелнэ,
бүх хүн харах болно:
Энэ бол Бурханы үгийн ажлын зарчим билээ.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад юу ч саад болж чадахгүй.

Бурхан үргэлж ажилладаг.
Бурхан үргэлж удирдлагын төлөвлөгөөн дээрээ ажилладаг.
Хэн саад болж чадах вэ?
Хэн саад болж чадах вэ?
Бурхан бүгдийг зохион байгуулдаггүй гэж үү?
Бүх зүйлийн өнөөгийн байдал
Бурханы төлөвлөгөө, зорилгын дагуу байдаг.
Энэ бол Түүний урьдчилан тогтоосон зүйл.
Та нараас хэн нь Бурханы энэ алхмын төлөвлөгөөг ойлгох вэ?
Бурханы хүмүүс дуу хоолойг нь сонсоно.
Бурханыг үнэнчээр хайрладаг бүх хүн
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

26/07/2020

“Аюулт мэдлэггүй байдал” киноны клип: Үнэн замыг судлах үед хэний үгийг анхаарах ёстой тухай


Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг, Эзэнд үнэн голоосоо итгэдэг олон итгэгч Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, тэдгээр нь үнэн болон Бурханы дуу хоолой болохыг хүлээн зөвшөөрдөг ба үнэн замыг эрж хайж, судлах хүсэлтэй байдаг. Гэхдээ, 5 дугаар сарын 28-ны Шаньдуны Жаоюанийн хэргээс болж, мөн Хятадын Коммунист Намын бурхангүй засгийн газар болон шашны ертөнцийн пастор, ахлагчдын тараасан цуу яриад итгэснээс болж тэдний зарим нь Бурханы үгийн талаар эргэлзэж, үнэн замыг судлахаа болихыг хүсдэг. Энд байгаа жинхэнэ асуудал нь юу вэ? Шаньдуны Жаоюанийн хэрэг Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажилтай холбоотой юу? Үнэн замыг эрж хайж, судлахдаа Христэд итгэгчид хэний үгийг үнэхээр анхаарах ёстой вэ?

25/07/2020

“Үүргээ биелүүлсний шагнал” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


“Үүргээ биелүүлсний шагнал” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр

Ян Минжэнь өөрийн гэсэн үйлдвэртэй бизнес эрхлэгч байсан бөгөөд найз нөхөд, хамаатан садан нь түүнийг супер эмэгтэй гэж хардаг байжээ. Тэрээр аливааг эрэлхийлэхдээ оргилсон сэтгэлээр хандаж, Бурханд итгэдэг болсныхоо дараа чуулганы үүргээ идэвхтэйгээр биелүүлж, Бурханд захирагдах тодорхой хэмжээний бодит байдлыг олж авсан гэж итгэдэг. Гэвч чуулганаас гэртээ ах эгч нарыг байлгах үүрэг даалгахад гаднаа дурамжхан зөвшөөрсөн ч сэтгэл дотроо бачуурч, эсэргүүцэж байв. Гэртээ зочид байлгах үүрэг хэтэрхий дорд, бусад хүмүүс өөрийг нь дорд үзнэ гэж тэр боджээ. Хүсэлд нь нийцэхгүй үүрэг гүйцэтгэх болоход тэр үнэхээр захирагдаж чадах болов уу? Эцэст нь тэр ямар шагнал хүртэх бол?