Шалгалтын дараах Иов
(Иов 42: 7-9) Ехова Иовд эдгээрийг ярьсны дараа, теман хүн Елифазад хандан, “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.
(Иов 42:10) Тэгээд Ехова Иовыг түүний найз нөхдийнхөө төлөө залбирах үед эргэн сайтар харж: Тэрээр Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгсөн.
(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган үхэр буулга мөн нэг мянган эм илжигтэй байсанд эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг адислав.
(Иов 42:17) Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг байхад мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг батлан харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэй зүйлээр дуудаагүй ч гэсэн ч энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовоор хичнээн бахархаж байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгний цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгний талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ ишлэл дэх Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна.” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг Тэр хүлээн зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр нууж хаахгүйгээр баталгаажуулсан анхны тохиолдол байсан юм.




