Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар гэдэг нь тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын мэрийлт, өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч байдаг болгосон; түүний айдас түүнийг нүглээс зайлахдаа улам илүү үнэнч байдаг болгосон; эцэстээ, Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг цэцэн болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.
“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо учир зүйтэй, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө гаргасан зан төлөвтэй нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, тэр Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ түүний дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй.





