13/09/2018

Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн


(Иона 1:1-2) Одоо Еховагийн үг Амиттаигийн хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж түүний доторх оршин суугчдад хашхир. Учир нь тэдний ёрын муу нь Миний өмнө өгсөж ирэв” гэжээ.
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрсэн

(Иона 3) Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж миний чамд айлтгах номлолыг тэдэнд номло” гэж хэлэв. Ингээд Иона босож Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдөр явж туулахаар үлэмж том хот байв. Иона нэг өдрийнхөө аяллаар хотод орж эхлэн “Ердөө дөч хоногийн дараа Ниневе сүйрнэ” гэж хашгиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. Бурхан эргэж, харуусан, өөрийн аймшигтай ихээр шатаж буй уур хилэнгээ татаж биднийг устгахгүй байх эсэхийг хэн мэдэх вэ? Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.

12/09/2018

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм

Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадсан уу? Эцэстээ хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цорын ганц зан чанарын нэг тал юм. Бурханы доромжлолыг тэвчишгүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэ нь мөн цорын ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар нь Түүний хувийн төрөлхийн мөн чанар юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч энэ нь өөрчлөгддөггүй. Түүний төрөлхийн зан чанар нь Түүний дотоод мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлж байгаагаас үл хамааран, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй мөн Түүний зөвт зан чанар ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлхийн зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар болон байр суурь ч өөрчлөгддөггүй. Түүний мөн чанарт нь өөрчлөлт гарсан учраас эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр ууртай болдоггүй, харин Түүнд хандах хүний эсэргүүцэл нь Түүний зан чанарыг доромжилдог учраас уурладаг. Хүн Бурханыг аймшигтайгаар өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор, Түүнийг сорих үедээ хүн Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг шалгаж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, хүн Бурхантай тэмцэлдэх үед, хүн Бурханы уур хилэнг тасралтгүй шалгах үед—өөрөөр хэлбэл мөн нүгэл өргөн тархсан байх үед—Бурханы уур хилэн аяндаа илчлэгдэж, харагдах болно. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь хорон муугийн бүх хүч оршин байхаа болих болно гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдах болно гэдгийг энэ нь бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цорын ганц чанар бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цорын ганц чанар юм. Бурханы дархан чанар болон ариун байдлыг сорих үед, шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан Өөрийн уур хилэнг илгээх болно. Бурханы мөн чанарын улмаас, газар дээр Бурханыг сөрж, Түүнийг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж байгаа бүх хүчнүүд нь хорон муу, ялзармал, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас, Бурханы уур хилэн чөлөөлөгдөхийн хамтаар хорон муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

Хэдийгээр Бурханы уур хилэн нуугдмал, хүнд мэдэгдэхгүй байдаг ч, энэ нь ямар ч доромжлолыг тэвчдэггүй

Хэдийгээр Бурханы уур хилэн нуугдмал, хүнд мэдэгдэхгүй байдаг ч, энэ нь ямар ч доромжлолыг тэвчдэггүй
Бүхий л мунхаг, мэдлэггүй хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл энэрэл, хүлээцтэй байдалд суурилдаг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд Бурхан Өөрийн уур хилэнг үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд мөн Түүний уур хилэнг ойлгох нь ч хэцүү байдаг. Ингэснээр хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Хүн Бурханы сүүлчийн ажил болон хүнийг тэвчиж, уучлах алхамтай нүүр тулах үедээ–өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл энэрэл, Түүний сүүлчийн анхааруулга тэдэнд хүрэх үед–хэрвээ тэд Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, өөрийгөө засахгүй, Түүний өршөөлийг хүлээн авахгүй бол Бурхан цаашид тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахгүй. Эсрэгээрээ, энэ үед Бурхан Өөрийн өршөөлийг үзүүлэхээ болих болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээх болно. Хүмүүсийг шийтгэж, устгахдаа Тэр өөр өөр арга хэрэглэдгийн адилаар Тэр Өөрийн уур хилэнг өөр өөр арга замаар илэрхийлж чадна.

10/09/2018

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “нуун далдлалт” Христийн сүмийн баримтат кино


(Монгол хэлээр) Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “нуун далдлалт” Христийн сүмийн баримтат кино 1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар оролдсон юм. Энэхүү баримтат кино нь Сонг Шиаолан гэдэг нэртэй Хятадын Христэд итгэгчийн гэнэтийн, зуурдын үхэл буюу ХКН-ын цагдаа нар хоорондоо нийцэхгүй зөрчилдсөн тайлбар өгсөн үхлийн тухай дүрслэн өгүүлсэн. Мөрдөн шалгасныхаа дараа Сонгын гэр бүл, цагдаа цаг ямагт худлаа ярьж байсан гэдгийг олж мэдсэн юм. Бурханд итгэх итгэл болон үүргээ биелүүлж байсных нь улмаас Сонг Шиаоланыг ХКН нууцаар цагдаж байсан гэдгийг Олон Нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд байдаг танилаасаа Сонгын гэр бүлийн хамаатан нь мэдэж авчээ. Цагдаа нар түүнийг баривчлах үедээ зодож алсан байдаг. Буруушаалтаас зайлсхийхийн тулд цагдаа нар Сонг Шиаоланы үхлийн газрыг хуурамчаар үйлдэж үнэнийг нуун далдалсан юм.

09/09/2018

Түүнд хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан


Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхий ойлголттой болонгуутаа бид, Бурхан нүглийн хот хэмээн үзэж байсан—Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болно. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн ба яагаад Тэр үүнийг бүрмөсөн устгасан бэ гэдгийг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож авах болно.
Түүнд хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан

Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүслийг болон хүний муу талыг бүрэн хангаж чадах хот байсан. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, илбэдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал галзууралд аваачсан. Үүний хорон муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг доройтолд хүргэсэн юм. Энэ нь бохир заваан сүнс, муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байсан; энэ нь цуст, илжирсэн үнэрээр дүүрсэн аллага, нүгэл хилэнцээр бялхаж байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн эндээс дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн жинхэнэ замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж эсвэл нүглээс холдон зайлахыг эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, ялзруулалт болон хууран мэхлэлт дор амьдарч байсан. Тэд өөрсдийн хүнлэг чанараа гээсэн; тэд өөрсдийн мэдрэмжээ алдсан ба тэд хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байсан юм. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; тэд Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Эдгээр хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлсийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан юм.

08/09/2018

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн

Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ тэдний ирсэн шалтгааныг асуугаагүй, мөн хэн ч тэднээс Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг асуугаагүй. Эсрэгээр нь тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, тэр хоёр зарцыг зэрлэг нохой эсвэл догшин чоно мэт барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан эднийг харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж эсвэл азнаж чадаагүй мөн тэр үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй байсан. Түүний өдөр ирсэн, иймээс Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Эхлэл 19:24-25 -д, “Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.” гэж байдаг. Энэ хоёр ишлэл нь хүмүүст, Бурханы энэ хотыг сүйрүүлсэн аргыг өгүүлдэг; энэ нь мөн Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүмүүсийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; энэ нь мөн үүн дотор байсан бүх хүмүүсийг болон бүх амьд зүйлсийг өчүүхэн төдий ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд биет үлдээгүй байв. Ямар ч амьдрал, бүр үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт цаашид ахин Бурханы эсрэг муу үйл хэрэг байхгүй байх болно; цаашид дахин харгислал эсвэл асгарсан цус байхгүй байх юм.

07/09/2018

Содомын ялзрал: Хүмүүсийн уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлсэн


Юун түрүүнд, “Бурхан Содомыг сүйрүүлсэн” тухай дүрсэлсэн судрын хэдэн ишлэлийг харцгаая.
Содомын ялзрал: Хүмүүсийн уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлсэн
(Эхлэл 19:1-11) Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож толгой гудайлган мэхийн ёслоод: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж өглөө эрт босоод аян замдаа гарна уу гэж би залбиран гуйж байна” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэв. Тэр тэднийг хүчлэн гуйсанд тэд түүн рүү эргэж гэрт нь оржээ; тэр тэднийг дайлж цайлан исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын эрчүүд, Содомын эрчүүд хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж гэрийг нь бүслээд: Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй” гэж хэлэв. Лот гарч ирж, хаалгаа ардаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин эрчүүд гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.